Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Х.Тэмүүжин сайдыг огцруулах тогтоолын төсөл УИХ-ын даргад өргөн барив

2014 оны 4 сарын 07

 УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа. О.Баасанхүү гишүүн сайдыг хууль зөрчиж, хариуцлага алдсан, хариуцсан салбараа удирдах чадваргүй,

 

Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр огцруулахыг шаардаж байгаа юм. Тэрбээр уг тогтоолын төслийг өнгөрөгч гуравдугаар сарын 26-нд өргөн барих гэсэн боловч УИХ-ын дарга өнөөдөр хүлээн авахаар цаг товлоод байсан юм. Тогтоолын төслийг өнөөдөр ийн хүлээн авснаар Байнгын хороо болон чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулж, хэлэлцүүлэх болж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1146
0 эможи
keyboard_arrow_up