Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

БОХХААБХ-ны ажлын хэсэг хуралдааны мэдээ

2014 оны 4 сарын 11
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны №05 тоот тогтоолоор байгуулагдсан Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 2014 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 14.00 цагт 334 тоот өрөөнд хуралдав.
 
Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч А.Бакей, Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Нямаа, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Биньеэ, Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн мэргэжилтэн Л.Мөнхдэмбэрэл, Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын дарга С.Ганболд, Санхүүгийн зохицуулах хорооны Ердийн даатгалын хэлтсийн дарга Б.Жавхлан, Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга П.Цэрэндэжид, Малын индексжүүлсэн даатгал төслийн нэгжийн захирал Я.Өлзийболд, Малын индексжүүлсэн даатгал төслийн нэгжийн хуулийн ажилтан Б.Сувд-Эрдэнэ, Байнгын хорооны ахлах зөвлөх Д.Энхбат, зөвлөх Я.Хишигт, референт З.Оюунсүрэн нар оролцов.
 
Ажлын хэсгийн ирц бүрдээгүй тул хуралдаан дэд ажлын хэсгийн түвшинд хуралдлаа. Хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс гаргасан санал, Эрх зүйн экспертын албаны зөвлөмж болон Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлсэн саналуудыг судалж нэгтгэн, хуулийн төсөлд тусгаж болох хувилбаруудыг боловсруулаж санал солилцон, дүнг ажлын хэсэгт танилцуулахаар тогтов.
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1340
0 эможи
keyboard_arrow_up