Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд хариуцлага тооцох асуудлыг хойшлуулав

2014 оны 4 сарын 15

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарт хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх байсан ч гишүүдийн олонхийн саналаар хойшлууллаа.

Хууль зүйн байнгын хорооны хуралдааны төгсгөлд Авлигатай тэмцэх газраас энэ сарын 7-нд ирүүлсэн албан тоотыг үндэслэн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарт хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх байсан. Харин байнгын хорооны хуралдааны үеэр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт уг асуудлыг эргэн тодруулж, дахин хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал оруулав. Тэрбээр “Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарт Үндсэн хуулийн Цэц хариуцлага тооцох шийдвэр гаргасан юм байна. Энэ асуудлыг УИХ хэлэлцэх нь зүйд нийцэх үү. Үндсэн хууль зөрчсөн асуудал болох вий гэж санаа зовж байна. Хуульд заасан үндэслэлийг судалъя. Тиймээс асуудлыг хэлэлцэхийг хойшлуулья” гэсэн юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ энэ хүнтэй хариуцлага тооцох үндэслэл бий эсэхийг нягтлах хэрэгтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, энэ асуудал Байнгын хорооны эрх хэмжээний асуудал биш гэж үзэж байгаагаа илэрхийлж, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Үндсэн хуулийн цэц арга хэмжээгээ авчихаад байхад бид батлах юм уу, өөр ямар нэг арга хэмжээ авах ёсгүй. Энэ бидний хэлэлцэх асуудал биш” гэлээ. Харин УИХ-ын дарга З.Энхболд, асуудлыг тодруулахын тулд хэлэлцэхийг хойшлуулж болно гэсэн саналтай байлаа. Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн олонх асуудлыг тодруулсны дараа хэлэлцье хэмээн санал нэгдсэн тул хэлэлцэхийг хойшлууллаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1521
0 эможи
keyboard_arrow_up