Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар нэг л асуудал хэлэлцэж байна
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан үдээс хойш эхэлж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа даргалж байна.
Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, А.Бакей, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Сү.Батболд, Н.Батцэрэг нарын өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхлээд байна. Өнөөдрийн хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл болон Төрийн байгууллагууд өөрт ногдуулсан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулж байгааг судлан дүгнэлт гаргаж, саналын төсөл боловсруулсан ажлын хэсгийн танилцуулгыг сонсох байсан ч хойшлуулсан тул ийнхүү ганц асуудал хэлэлцэж байгаа юм.