Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Сангийн сайд Ч.Улаан хуулийн төсөл өргөн барив

2014 оны 4 сарын 16

УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.04.16/ УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан Олон улсын валютын сангийн Ерөнхий хэлэлцээрт захирлуудын зөвлөлийн шинэчлэлтэй холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив.

 

Олон улсын валютын сангийн байгууллагын засаглалыг сайжруулах,хөгжиж буй орнуудын төлөөлөл, дуу хоолойг нэмэгдүүлэх зорилгоор засаглал, квотын багц шинэчлэлийг хийхээр төлөвлөж байгаа юм байна. Энэхүү багц шинэчлэлээр Олон улсын валютын сангийн Захирлуудын зөвлөлийн бүтцийг шинэчлэх буюу Захирлуудын зөвлөлийн хөгжингүй оронд хамаарах хоёр суудлыг хөгжиж буй оронд шилжүүлэн Захирлуудын зөвлөлийг бүх гишүүн орнуудын оролцоотойгоор сонгодог тогтолцоонд шилжих, Олон улсын валютын сангийн квотын хэмжээг нэмэгдүүлэх юм байна.

Өнөөдрийн байдлаар Олон улсын валютын сангийн квотын хэмжээг нэмэгдүүлэхийг 188 гишүүн улсаас 78.51 хувийн квоттой 158 гишүүн улс, засаглалын шинэчлэлийн талаар ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг нийт гишүүн улсаас 76.13 хувийн саналын эрхтэй 142 гишүүн улс тус тус хүлээн зөвшөөрөөд байна. Нийт гишүүн улсын 85 хувийн саналаар энэхүү шинэчлэл хүчин төгөлдөр болно гэж төсөл санаачлагч үзэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1591
0 эможи
keyboard_arrow_up