Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

О.Баасанхүү: Тагнадаггүй, чагнадаггүй хуультай болмоор байна

2014 оны 4 сарын 18

Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн  чуулган УИХ-ын дарга хэлэлцэх асуудлуудыг баталснаар эхэллээ. Яг одоо хуралдаанаар  Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /шүүхийн багц хуулийн хүрээнд шүүхэд хэрэг хувиарлах тухай,  анхны хэлэлцүүлэгийг хэлэлцэж байгаа бөгөөд  Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.БАТЦОГТ танилцуулж дууслаа. Харин дээрх хуулийн хэлэлцүүлэгтэй холбоотойгоор гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж эхэллээ. Тэрээр О.Баасанхүү гишүүний хэлснээр тагнадаггүй, чагнадаггүй хуультай болмоор байна. Салбарын сайд хүртэл тагнуулч гэж олон нийтэд зарлаад явж байгаа гэлээ.  Харин Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал хураалт явуулж 38 гишүүн буюу 70.4 хувийн саналаар анхны хэлэлцүүлэг дэмжигдлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1698
0 эможи
keyboard_arrow_up