Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг дэмжлээ

2014 оны 4 сарын 24

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр үдээс хойш үргэлжлэн хуралдаж, “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Байнгын хорооны үдээс өмнөх хуралдаанаар тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд Эдийн засгийн хөгжлийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж хариулт авсан юм. Харин үдээс хойших хуралдаанд тогтоолын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлсний дараа тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1970
0 эможи
keyboard_arrow_up