Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлыг хаалттай хэлэлцэв

2014 оны 4 сарын 25

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо чуулганы өчигдөрийн нэгдсэн хуралдааны дараа хуралдаж, Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тухай Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүгээс 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцлээ.

Тус байнгын энэ асуудлыг 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаа хаалттай горимоор үргэлжлүүлэн асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулахыг дэмжсэн байна.

Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудлыг чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2036
0 эможи
keyboard_arrow_up