Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Батзандан гишүүн эдийн засгийг эрчимжүүлэхтэй холбоотой өгсөн 10 зөвлөгөө

2014 оны 4 сарын 25

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан 09.30 цагаас эхэлсэн бөгөөд хамгийн эхний асуудал бол “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлэгийг хэлэлцэж дууслаа. Тус тогтоолын төслийг 76 хувийн саналаар дэмжлээ.

 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан эдийн засгийг эрчимжүүлэх явцад анхаарах цаашлаад хуулинд тусгах 10 зөвлөгөө өглөө. Харин ярих хугацаа нь дууссан учраас 6 саналыг л ярилаа. Үүнд:

  1. Дэлхийн улс орнуудын үндэсний  интернишнл  компани нь тэргүүлж байна гэдгээрээ уралдаж байна. Иймд бид үндэсний компаниудаа  томруулах замаар дэмжиж транзитал компани, мультинтернишнл компани болгох тэр бодлогоор явах ёстой.
  2. Манай гадаадад амьдарч байгаа 300 мянган Монгол иргэн манай эдийн засагт маш их хүч нөөц бололцоо, тусламж үзүүлж байгаа. Гадаадад ажиллаж байгаа иргэдийн дунд 30 гаруй бизнес эрхэлж байгаа гэсэн судалгаа байна. Бид зөвхөн валют олох гэж байгаа бол дотоодын аж ахуй нэгжүүдийг дэмжихээс гадна гадаадад бизнес эрхэлж амьдарч байгаа аж ахуйн нэгж иргэдийг дэмжих ёстой.
  3. Гадаад бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг дэмжсэнээр  Монгол зах зээлийн мөнгөний бодлогын урсгалыг нэмнэ гэсэн үг.  Ийм глобал бодлого барих хэрэгтэй.
  4. Бид гадаад зах зээлээс валютын зах зээлийг нааш нь татахын тулд гадаад зах зээлээс орлого олж байгаа  аж ахуйн нэгжүүдийг татвараас чөлөөлөх, хөнгөлөх ёстой. Бүр гадаадын зах зээлээс олж байгаа орлогыг 100% чөлөөлөх хэрэгтэй. Ингэж байж мөнгөний урсгалыг нэмнэ.
  5. Өнөөдөр банкаас барьцаа бүхий зээл авахын тулд 18 хүүтэй зээл авч байна. Япон, Англи, Германд зөвхөн 2% хүүтэй зээл олгож байгаа. Английн 2 хувийн зээл авсан нөхөртэй манай 18% хувийн банкны зээл авсан нөхөр өрсөлдөх боломжгүй байна. Иймд өөрчилөлт оруулах хэрэгтэй. Мөн банкны барьцаанд хөрөнгөөс гадна компани хувьцаагаа барцаалж зээл авах тогтолцоо руу шилжих хэрэгтэй байна.
  6. Одоо валютын зохицуулалтын шинэ хууль гаргах хэрэгтэй байна. Валютын ханшаа алддаг, гадаадын валютад дарлагддаг, үндэсний мөнгөн тэмдэгтийг үнэгүйдүүлдэг энэ тогтолцоогоор явах бол энэ улс орон сүйрнэ. Энэ тусгаар улсын үндэсний валютыг хатуу зохицуулалттай байх хэрэгтэй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2066
0 эможи
keyboard_arrow_up