Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Х.Тэмүүжинг сайдын асуудлыг үдээс хойш хэлэлцэж магадгүй

2014 оны 4 сарын 25

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Үдээс хойшхи хуралдаан 14.00 цагт эхэлнэ. Засгийн газрын цагаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ж.Эрдэнбат нараа Сангийн сайдад хүргүүлсэн асуулгын хариуг сонсох юм. УИХ-ын гишүүдийн асуулгад хариулсны дараа цаг үлдвэл УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх бусад асуудлаа үргэлжлүүлэн хэлэлцэх боломжтой гэж УИХ-ын дарга мэдэгдлээ. Үүнд,  Засгийн газрын гишүүнийг  огцруулах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай төслүүд багтаж байгаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг  огцруулах асуудлыг УИХ-д өргөн барьсан ч холбогдох байнгын хорооны хурал нь хойшлоод байсан. Гэвч  өчигдөр Хууль зүйн байнгын хороо гэнэтийн хурал зарлаж,  энэ асуудлаар хаалттай хуралдсан. Байнгын хорооны гишүүдийн олонхи нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах нь зүйтэй гэсан саналыг гаргасан билээ. Тиймээс энэ асуудлыг өнөөдөр хэлэлцэх байсан боловч хойшилж магадгүй болоод байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2067
0 эможи
keyboard_arrow_up