Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Даваасүрэн: Хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг сайжруулах нь төслийг бүрэн дэмжинэ

2014 оны 4 сарын 28

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шөүлхаммэр тэргүүтэй  төлөөлөгчдийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Ноён  Роберт Шөүлхаммер байнгын хорооны даргыг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд Монгол Улсад хэрэгжүүлж буй төслүүдийн талаар танилцууллаа. Тэрээр Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах, Монгол банкны төлбөрийн тогтолцоог боловсронгуй болгох, Улаанбаатар хотын нийтийн тээврийг шинэчлэх болон Хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг сайжруулах нь зэрэг олон төсөл хэрэгжүүлж байгааг танилцуулав. “ Хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг сайжруулах” төсөлд   Азийн Хөгжлийн Сан хөнгөлөлттэй зээлээр  25 сая ам.долларын санхүүжилт олгохоор санал болгож байгаагийн зэрэгцээ төслийн үр нөлөө нь хөдөө аж ахуй, барилга, зам тээвэр гэсэн зорилтот гурван салбарт Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хөдөлмөр эрхлэх ур чадварыг сайжруулахад чиглэгдэж байгааг тэрээр дуулгасан. Мөн Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төслийн хүрээнд аймгийн төвд амьдарч буй иргэдийн амьдрах тохилог орчныг бүрдүүлэх үүднээс дулаан, цэвэр, бохир усны системийг сайжруулах  хот байгуулалтын салбарын бодлогыг хэрэгжүүлэх ажил багтсан гэдгийг хэлэв.

Төсвийн байнгын хорооны дарга эдгээр төслүүд нь эргээд үр дүнгээ өгдөг, тодорхой салбарт өөрчлөлт хийж чадсан байх хэрэгтэйг онцлоод бид төслүүдийг хэрэгжүүлэхийг дэмжинэ. Ялангуяа хуучин хамтран ажиллаж байсан байгууллагуудынхаа төслийг хэрэгжүүлэн ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдэв. Мөн тэрээр энэхүү төслүүдэд хэдэн төгрөг зарцуулагдах, хэзээнээс эхлэн хэрэгжих тухай Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдөөс тодруулаад, боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа Хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг сайжруулах нь төслийг бүрэн дэмжинэ гэдгээ хэллээ.

Түүнчлэн хөдөө аж, ахуйн салбарт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт ихээхэн ач холбогдол өгч буйгаа дуулгаад монгол орон шиг бэлчээрийн мал аж, ахуй хөгжсөн улс цөөхөн. Тиймээс органик бүтээгдэхүүнд суурилсан Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийг орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төвүүдээр дамжуулан байгуулах бүрэн боломж бий гэдгийг ч хэлээд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд урт удаан хугацаанд бодитой үр дүн өгөх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2151
0 эможи
keyboard_arrow_up