Хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг боловсруулах ажлын хэсэг хуралдлаа
2014 оны 4 сарын 28
Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Төрийн ордны хуралдааны “Г” танхимд хуралдав.
Ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэг, С.Бямбацогт, Сү.Батболд, А.Бакей, Б.Гарамгайбаатар, С.Дэмбэрэл нар оролцон саналаа хэлж, ажлын дэд хэсгийн гишүүдэд холбогдох үүрэг чиглэлийг өглөө.
Хуралдаанаар ажлын дэд хэсгийн ахлагч Б.Энхбайгаль Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг боловсруулах удирдамжийн төслийг танилцуулж, ажлын хэсгийн гишүүд санал солилцон ажиллах зарчмыг тогтсон болно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2159
0 эможи