Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Баярсайхан сайдад харицлага тооцох асуудлыг хөндөнө

2014 оны 4 сарын 30

УИХ дахь бие даагчдын зөвлөл энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэсэн байна. Бие даагчдын зөвлөлөөс мөн л сайд нартай хариуцлага тооцохтой холбоотой асуудлыг хөндлөө.

 

Тэд  Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайханд харицлага тооцох асуудлыг хөндөн тавихаар судалж байгаагаа өнөөдөр мэдэглээ. Учир нь сүүлийн үед барилгын осол, аваар нэмэгдэж, иргэд гэмтэж бэртэх, цаашлаад хүний амь нас хохирсон хэрэг олонтоо гарах болсон. Энэ хэрээрээ иргэд айдастай, аюулгүй орчинд амьдрах боломжгүй болоод байгаа юм. Салбарын сайд нь  энэ байдалд хариуцлага хүлээхгүй Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга руугаа буруугаа чихдэг байдал ажиглагдаж байна тиймээс салбарын сайдаас хариуцлага тооцох ёстой гэж Бие даагчдын зөвлөл үзжээ.

Мөн бие даагчдын зөвлөлөөс газрын тухай хуулийн төсөл дээр байр сууриа илэрхийлсэн юм. Газар өмчлөлийн асуудлаар дамжуулан хүний эрхийг зөрчих, баян, ядуугийн ялгааг ихэсгэх, улмаар тусгаар тогтнолд  заналхийлэх  хэмжээнд байгааг бие даагчдын зөвлөл онцлоод энэ хуулийн төслийг хэлэлцэхийн өмнө хууль санаалагчийн зүгээс хуулийн төслөө эргүүлэн татах нь зүйтэй гэлээ. Хуулийн төслийг эргүүлэн татах, дахин боловсруулах  талаар саналаа гаргаж, УИХ-ын дарга, УИХ дахь нам, эвслийн бүлгүүд болон  УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан нарт захидлаар хүргүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2183
0 эможи
keyboard_arrow_up