Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Давхар дээл”-ийн төслийг долоон сараас хэрэгжүүлэхээр дэмжлээ

2014 оны 4 сарын 29

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн  хуралдаан үдээс хойш 13 цаг 15 минутад төрийн ордны  А танхимд хуралдаж байгаа билээ. Тус хуралдаанаар  2 асуудал хэлэлцэх ба одоо давхар дээл тайлах тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Тэрээр  Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж дууслаа. Тэрээр 2014 оны 07-р сарын 01-ээс эхлэн хэрэгжүүлэх зүйтэй гэж үзлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2224
0 эможи
keyboard_arrow_up