Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Эдийн засгийн байнгын хороо гурван асуудал хэлэлцэхээр болов

2014 оны 4 сарын 30

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2014.04.30/ хуралдаанд байнгын хорооны 19 гишүүнээс 12 нь хүрэлцэн ирснээр эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр болов. Тус байнгын хороо өчигдөр хуралдахаар товлосон байсан ч “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн хуралдаан хойшилсон тул байнгын хорооны хуралдааныг хойшлуулж, өнөөдөр хуралдахаар болсон юм.

Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар эхлээд Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Д.Зоригт хийлээ.

Дараа нь “Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх; “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн үйл ажиллагааг хянан шалгах ажлын хэсэг байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

 Байнгын хорооны хуралдааны дэлгэрэнгүй тоймыг цаг тухайд нь хүргэж байх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2270
0 эможи
keyboard_arrow_up