Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.Эрдэнэбат: Эрх баригч байна уу, улаан байна уу, цэнхэр байна уу ямар ч хамаагүй

2014 оны 5 сарын 01

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын  гишүүн Д.ЗОРИГТ танилцуулж, “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудын талаар асуулт хариулт явагдаж байгаа юм.

 

Харин энэ үеэр Д.Эрдэнэбат гишүүн нэлээд бухимдалтай байгаагаа ил гаргалаа. Учир нь Ж.Эрдэнэбат гишүүний ярьж буй асуудалд  бухимджээ.

Тэрээр Эрдэнэбат гишүүн хэлэхдээ бид нар эдийн засгийг эрчимжүүлэх төслийг бүгдээрээ дэмжиж, задаруулга хийж оруулахаар болсон биздээ. Одоо энэ төслийг хэлэлцэж явж л байгаа биздээ. Тус ажлийн хэсэгт бүх нам оролцсон шүү дээ. Цоо шинэ ямар нэгэн санал оруулж ирээгүй. Гэвч эрх баригч байна уу, улаан байна уу, цэнхэр байна уу ямар ч хамаагүй ч дээ. Тэгээд нэг юм ярихдаа эрх баригчид ингэсэн гэж хэлээд эхлэх юм. Ингэж ярихаа болих хэрэгтэй юм.  Эвтэйхэн ярилцаад явчих  гэхээр ингэж өөр юм яриаад эхэлнэ. Харин маргаан үүсгэх хэрэг байна уу. Эдийн засгийг улс төрөөс салгъя гэж бүгдээрээ ярьж байгаа биз дээ.  Зүв зүгээр суугаад байхаар загандаг гэж хэлбэл хэлэхгүй юу.  Маргаашнаас хэвлэл мэдээллээр бичээд эхлэх байлгүй. Ардчилсан нам хөтөлбөрөө зүтгүүлж байна гэж ярих юм.  Ер нь жудагтай байсан нь дээр шүү.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2351
0 эможи
keyboard_arrow_up