Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Г.Уянга: Хямрахаараа газраа ухах асуудлыг гаргаж ирэхээ болих хэрэгтэй

2014 оны 5 сарын 01

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын  гишүүн Д.Зоригт танилцуулж, “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудын талаар асуулт хариулт явагдаж байгаа юм.

 

Энэ үеэр Г.Уянга гишүүн байр сууриа илэрхийлээ. Тэрээр бодлогын баримт бичигтэй зөрчилдсөн асуудлыг баталж болохгүй. Уул уурхайн хүрээнд хайгуул хийх, ашигт малтмал олборлож байгаа энэ үйл ажиллагааг  бизнес гэж  хэлэхэд төвөгтэй бөгөөд энэ хүмүүсийг  баялаг бүтээгч гэж хэлэхгүй шүү дээ. Нэр томъёо дээр андуурахаа болих хэрэгтэй. Баялаг бүтээгч гэж газраас ашигт малтмал олборлож байгаа хүн биш харин тэр таавчиг хийж байгаа хүнийг хэлж болно. Уул уурхайн салбарт ажиллаж байгаа хүмүүс хэзээ ч баялаг бүтээгч болохгүй. Энийг төсөл санаачлагч нар анхаарах хэрэгтэй. Би үүнийг байнгын хороонд бас хэлсэн байгаа. Би энэ төслийн 6 дахь заалт  урт нэртэй  хуулийг хязгаарлах хүрээнд орж ирж байгаа гэж ойлгож байна. Та нарын баталсан урт нэртэй тэр хуулийг хамгаалсан 5 залууг шоронд суулгачаад хуулийг зөрчсөн заалтын тухай яриад сууж байдаг. Эргээд урт нэртэй хуулийг хязгаарлах энэ эдийн засгийг далимдуулж хуулинд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байна. Энэ заалтыг татаж авах хэрэгтэй. Хямрахаараа газраа ухах асуудлыг гаргаж ирэхээ болимоор байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2353
0 эможи
keyboard_arrow_up