Үндсэн хууль тогтоогчдын холбооны депутатуудтай санал солилцов
2014 оны 5 сарын 01
УИХ-ын дэд дарга Л.Цог Үндсэн хууль тогтоогчдын холбооны депутат Ц.Хурц, Ж.Гомбожав, Б.Сандуйжав, Ц.Лоохууз, Д.Тогооч нарыг өнөөдөр /2014.05.01/ хүлээн авч уулзлаа.
2000 онд УИХ-ын чуулганы хуралдаанаар өөрчилсөн Үндсэн хуулийн 7 заалтыг өөрчлөх асуудлаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг судлах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Л.Цогтой санал солилцов.
Үндсэн хуулийн долоон заалтад өөрчлөлт оруулахдаа ард түмнээс асуугаагүй үндсэн хууль тогтоогчдоос асуугаагүй өөрчилсөн. Энэ нь парламент парламентаараа, Засгийн газар Засгийн газраараа, Шүүх шүүхээрээ ажиллах боломжийг устгасан. Тиймээс нэн түрүүнд энэхүү 7 заалтыг өөрчлөх хэрэгтэй хэмээн Үндсэн хууль тогтоогчдын холбооны депутатууд үзлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2403
0 эможи