Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Үдээс өмнөх хуралдаанаар зарим төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

2014 оны 5 сарын 02

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тухай Улсын Их Хурлын дарга З.Энхболд танилцуулав.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

“Амгалан дулааны станц” баригдсанаар нийслэлийн зүүн хэсгийн айл өрхийн дулааны хэрэгцээ, ачааллыг бүрэн хангах бөгөөд ингэснээр дулааны асуудлыг шийдвэрлэх, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зэрэгт онцгой ач холбогдолтой тул тус станцын барилга угсралтын ажилд шаардагдах импортын тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр дээрх хуулийн төслүүдэд тусгагджээ.

Анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн Байнгын Хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар танилцуулав.

Эдгээр хуулийг баталсан өдрөөс нь эхлэн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөнө гэсэн Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатарын гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх энэ саналыг дэмжлээ.

Үүгээр дээрх асуудлын анхны хэлэлцүүлгийг дуусгаж улмаар хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.

Энэ мөчид Улсын Их Хурлын гишүүд “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2428
0 эможи
keyboard_arrow_up