Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.Дэмбэрэл: Ямар гэмт хэрэг үйлдсэн хүмүүс өршөөл гуйгаад байна вэ?

2014 оны 5 сарын 02

Энэ мөчид Улсын Их Хурлын гишүүд “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна.

 

Уг хуулийн төсөлтэй  холбоотойгоор  Д.Дэмбэрэл гишүүний байр сууриа илэрхийллээ. Тэрээр эдийн засгийн ямар төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүс өршөөл гуйгаад байгааг би лав ойлгохгүй байна.  Хэрэв татвараа төлж чадахгүй болоод өршөөл хүсч байгаа бол энэ ойлгомжтой. Эдийн засгийн өршөөл гэдэг нь татварын асуудлыг нь хөнгөлөлтийн шатлалаар нь шийдчихвэл болоо юм биш үү. Гэтэл өөр ямар төрлийн өршөөл хүсээд байгааг ойлгохгүй байна. 

Нөгөөтэйгүүр эдийн засгийн өршөөл гэдэгт хууль бус эдийн засгийн үйлдэлдээ өршөөл авах гээд  байгаа  нь ойлгомжгүй байна? Харин татварын хөнгөлөлтийн хувь хэмжээг зөв шийдээд өгвөл өршөөл гэж ойлгож болохоор байна. Манайхан бүр болохгүй зүйл дээр өршөөл гуйдаг хэв тогтох гээд байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2434
0 эможи
keyboard_arrow_up