Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Үдээс өмнөх УИХ-ын хуралдаан завсарлав

2014 оны 5 сарын 02

Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.

 Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх явцад УИХ дахь “МАХН-МҮАН”-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс нэг өдрийн завсарлага авсан байсан.Бүлгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэг бүлгээс авсан завсарлага дууссаныг мэдэгдсэний дараа Улсын Их Хурлын чуулганы хуралдаан тогтоолын төслийн талаар Эдийн засгийн Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг үргэлжлүүлэв.

 Энэ хүрээнд зарим хуулийн төслүүд, тухайлбал, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай зэрэг хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх саналууд дэмжигдэж үүний хамт уламжлалт бус газрын тос, нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх, эрчим хүч экспортлох төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд бодлогын дэмжлэг үзүүлэх зэрэг саналыг тогтоолын төслийн хавсралтад нэмж тусгахаар тогтов.

Үүнээс гадна холбогдох Байнгын хорооны дэмжлэг аваагүй саналын томьёоллоор санал хураалт явууллахад, “Монгол Улсын Засгийн газар, Монголбанкны хооронд байгуулсан “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг” -ийн хүрээнд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрт иж бүрэн дүн шинжилгээ хийж 2014 оын 06 дугаар сарын 01-ний дотор Улсын Их Хуралд танилцуулан цаашид уг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх эсэхийг шийдвэрлэх” гэсэн арга хэмжээг нэмж тусгахаар болов. Үүгээр Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2438
0 эможи
keyboard_arrow_up