Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

О.Баасанхүү гишүүн Х.Тэмүүжин сайдыг огцруулах өргөдлөө буцаах уу?

2014 оны 5 сарын 05

Өнгөрсөн 7 хоногийн баасан гараг буюу энэ сарын 5-ны өдөр Х.Тэмүүжин О.Баасанхүүгээс уучлалт гуйсан албан бичгээ өөрийн биеэр өрөөнд нь оруулж өгсан аж. Энэ бичигт таниас болон цагдаагийн байгууллагын албан тушаалтнуудаас хүлцэл өчиж байна гэх маягийн зүйл бичсэн байсныг эх сурвалж мэдээллээ.

 

Дашрамд дурдахад О.Баасанхүү гишүүний хувьд хэрэв хууль зүйн сайд Х.Тэмүүжин албан ёсоор уучлалт гуйвал огцруулах өргөдлөө буцааж авна гэж сэтгүүлчдээр дамжуулан олон нийтэд мэдэгдсэн. Тэрбээр санасандаа хүрч Х.Тэмүүжин сайдыг уучлалт гуйлгаж чадсан байна. Харин одоо О.Баасанхүү гишүүн Х.Тэмүүжин сайдыг огцруулах өргөдлөө буцаах эсэхийг цаг хугацаа харуулах нь үлдсэн бололтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2494
0 эможи
keyboard_arrow_up