Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

2014 оны 5 сарын 06

Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан Монгол Улсын 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өчигдөр өргөн барилаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасны дагуу Улсын Их Хурлын 2013 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай” хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Тус хуулийн зорилт нь дунд хугацаанд Монгол Улсын нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бөгөөд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 6,883.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.6 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 7,293.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 35.6 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -410.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувьтай байхаар тус тус баталсан. Төсвийн тухай хуулийн 34.1.4-т “Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх” тохиолдолд тодотголын төслийг боловсруулна гэж, “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их хурлын 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 30 дугаар тогтоолд Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголын төслийг энэ тогтоолын хүрээнд боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” гэж  тус тус заасан нь Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах хууль эрхзүйн шаардлага гарч байгааг хууль санаачлагч онцоллоо. Энэхүү хуулийн өөрчлөлтүүдийг боловсруулахын тулд Төсвийн тогтвортой байдлын 7.3-т “Төсвийн төсөл боловсруулах, батлах, батлагдсан төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулахдаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлнэ” гэж заасны дагуу юуны өмнө Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий болжээ. Энэхүү хуулийн өөрчлөлт болон макро эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийн төсөөлөлд өөрчлөлт орсноор дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан төсвийн үндсэн үзүүлэлтүүд болон макро үзүүлэлтүүдийн хэмжээг дахин тооцож, хуулийн төсөлд тусгажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2541
0 эможи
keyboard_arrow_up