Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаан болно

2014 оны 5 сарын 08

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаан  09.00 цагаас эхлэх бөгөөд нийт 9 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм байна. Үүнд:

1. “Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл:

- Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн О.БААСАНХҮҮ танилцуулна;

- Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн  Ш.ТҮВДЭНДОРЖ танилцуулна.

2.“Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.4.18-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

- Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын  гишүүн Д.ЗОРИГТ танилцуулна.

3. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.4.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, Амгалан дулааны станцын тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх, эцсийн хэлэлцүүлэг/:

- Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.БОЛОР танилцуулна.

4. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл //Засгийн газар 2014.4.30-ны өдөр өргөн   мэдүүлсэн, хуулийг Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлоготой нийцүүлэх чиглэлээр, хэлэлцэх эсэх/:

- Хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.ГАНХУЯГ танилцуулна;

- Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЗОРИГТ танилцуулна.

5. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /нэг дэх хэлэлцүүлэг/:

- Хууль санаачлагчийн танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ танилцуулна.

6. Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл/Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, А.Бакей, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Сү.Батболд, Н.Батцэрэг нар 2014.3.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, агаарын бохирдлын талаар, анхны хэлэлцүүлэг/:

- Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их  Хурлын гишүүн Б.НАРАНХҮҮ танилцуулна.

7. Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Засгийн газраас 2014.4.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

- Хууль санаачлагчийн илтгэлийг Шадар сайд Д.ТЭРБИШДАГВА танилцуулна;

- Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.БУРМАА танилцуулна.

8. Соёлын өвийг хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/:

- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ё.ОТГОНБАЯР танилцуулна.

9. Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/, Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Газрын тосны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/:

- Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн  Х.БОЛОРЧУЛУУН танилцуулна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2668
0 эможи
keyboard_arrow_up