Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Чуулганы хуралдааныг хаалттай горимд шилжүүлэв

2014 оны 5 сарын 08

Улсын Их Хурлын чуулганы Пүрэв гарагийн /2014.05.08/ нэгдсэн хуралдаан 09.30 цагт 52,6 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Хуралдааны эхэнд “Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх байсан.

Уг асуудлаар Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг 5 хоногийн завсарлага аваад байсан нь дуусгавар болоод байгаа. Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг хаалттай хэлэлцсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанаар хаалттай, эсвэл нээлттэй хэлэлцэх асуудал дээр тус Байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж тайлбар өгсөн. Тэрээр , “Гүйцэтгэх ажлын шугамаар Х.Тэмүүжин сайдыг чагнасан, тагнасан зүйл байж магадгүй гэдэг утгаар өргөдөл өгөгдөөд түүний дагуу прокуророос бичиг ирсэн, мөн Цагдаагийн дарга нар хуралдаанд тайлбар хийсэн. Гүйцэтгэх ажлын тухай хуулиар хориотой зүйлүүд яригдаж байсан учраас Байнгын хорооны хуралдааныг хаалттай явуулсан. Өнөөдөр чуулганаар энэ дагуу асуудлыг хэлэлцэнэ гэвэл хаалттай хуралдана” гэлээ.

УИХ-ын тухай хуулийн 29.1-д Хаалттай хэлэлцэхээр хуульд заасан болон төрийн нууцтай холбоотой асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэнэ гэж заасан байна. Иймд бидэнд нээх эрх байхгүй. Харин хуулинд зааснаар хэлэлцэх асуудлын шинж байдал, гишүүдийн саналыг харгалзан хуулийн 29.1-д зааснаас бусад асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэхээр байвал санал хураах ёстой. Иймээс асуудлыг хаалттай хэлэлцэнэ гэдгийг Улсын Их Хурлын дарга тайлбарласнаар хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2681
0 эможи
keyboard_arrow_up