Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Д.Батцогт дарга Ховд аймагт ажиллалаа

2014 оны 5 сарын 08

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт 2014 оны 5 дугаар сарын 5-8-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллалаа.

Д.Батцогт дарга энэ үеэр татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Татварын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Сабин институттэй хамтран зохион байгуулсан “Татвар, дархлаажуулалтын санхүүжилтийн тогтвортой байдал” сэдэвт зөвлөгөөнд оролцож үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ, “ Улсын Их Хурал нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшил, шинжлэх ухаан, технологийн ололт амжилт, ард иргэдийн эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцүүлэн татварын бодлогыг уян хатан болгох, хууль эрх зүйн орчинг сайжруулах, түүний дэд бүтцэд шинэчлэл хийх, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, шударга, нээлттэй, ил тод, бизнест ээлтэй татварын орчинг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Түүнчлэн Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийгддэг вакциныг олон улсын тендер зарлан, худалдан авах ажиллагааг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан зохион байгуулж байгааг тэмдэглэлээ. Мөн дархлаажуулалтын хамрагдалт өсч, тогтворжихын хэрээр вакцины чанар, аюулгүй байдалд анхаарлаа хандуулах хэрэгтэйг онцлоод, вакциныг үйлдвэрлэх, түгээх, хадгалах явцын стандарт дэглэмийг сайтар мөрдөх шаардлагатай гэв.

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт татвар төлөгчдийн өдөрт зориулсан зөвлөгөөнд оролцсоныхоо дараа Ховд аймгийн татварын хэлтсээс зохион байгуулсан “Татвар төлөгч-Танд баярлалаа” сэдэвт нээлттэй өдөрлөгт оролцсон юм. Өдөрлөгийг АНУ-ын Сабин институттэй хамтран зохион байгуулснаараа онцлогтой байсан төдийгүй тус институт нь “Дархлаажуулалтын санхүүжилтийн тогтвортой байдал” хөтөлбөрийг хэрэгжүүлж, дархлаажуулалтын санхүүжилтийг нэмэгдүүлэх, түүнийг үр ашигтай зарцуулах, санхүүгийн тогтвортой механизмыг бий болгох зорилготой ажиллаж байгаа юм.

Дашрамд дурдахад өдөрлөгийн хүрээнд аймгийн бизнес эрхлэгч аж ахуйн нэгж болон иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн гарч, нийт 40 гаруй татвар төлөгч оролцогчдын талх, нарийн боов, мах махан бүтээгдэхүүн, модон эдлэл, эсгий болон гар урлалын бүтээгдэхүүн, шахмал бонжур зэрэг бүтээгдэхүүнүүдийг дэлгэн тавьжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2712
0 эможи
keyboard_arrow_up