Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Амгалан дулааны станцын тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлж байна

2014 оны 5 сарын 09

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан  09.45 цагт  гишүүдийн 56.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд өнөөдрийн хэлэлцэх асуудлыг баталж, дараагаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 72.5 хувь нь дэмжсэнээр төслийг баталлаа. Эл хуулийн төслийг баталснаар Амгалан дулааны станцын тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлж байгаа юм байна. 

Яг одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Д.Ганхуяг сайд болон гишүүн Д.Зоригт нар танилцуулж, хэлэлцэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд Уул уурхайн сайдаас сонирхсон асуултдаа хариулт авч байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2760
0 эможи
keyboard_arrow_up