Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Д.Ганхуяг: Хайгуул, олборлолтын ажиллагаанд төр оролцохгүй байх нь чухал

2014 оны 5 сарын 09

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт  оруулах тухай хуулийн төслийг Д.Ганхуяг сайд болон гишүүн Д.Зоригт нар танилцуулж, хэлэлцэж байгаа юм.

 

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд Уул уурхайн сайдаас сонирхсон асуултдаа хариулт авч байна.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод нийцүүлэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.  Урт нэртэй хууль батлагдсан ч эдүгээ хэрэгжээгүй байна.  Учир нь уг хуулийг  хэрэгжүүлэх явцад зарим нэг хүндрэл үүссэн байна. Тодруулбал, хуулийн үйлчлэл хамаарах талбайг солбицлоор тогтоох, мөн нөхөх олговорыг хэрхэн шийдэх гэх зэрэг асуудалтай тулгарчээ.  Түүнчлэн хайгуулын ажилд оролцдог өрмийн, геофизикийн зэрэг мэргэжлийн компаниудын үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байгаа аж.  Уг хуулийн төслийг баталснаар төрөөс геологийн салбарт баримтлах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд геологийн судалгаа, шинжилгээ, мэдээллийн нэгдсэн сантай болох аж. Мөн ашигт малтмалын ордын нөөцийг хаягдалгүй иж бүрэн ашиглах боломжтой болох юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2761
0 эможи
keyboard_arrow_up