Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн барив

2014 оны 5 сарын 14

УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.05.13/ УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн барив.

Монгол Улсын Их Хурлаас 1999 онд баталсан Галын аюулгүй байдлын тухай хууль нь тухайн цаг үеийнхээ хэрэгцээ шаардлагыг хангаж байсан боловч дэлхийн цаг уурын өөрчлөлт, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшил, хотжилт, хүн амын нягтрал, барилгажилт, барилга байгууламж, үйлдвэржилт, уул уурхайн техник технологийн хөгжил зэрэгтэй холбоотойгоор өнөөгийн нийгмийн харилцааны хөгжил, эрэлт хэрэгцээ, хуулийн төсөл боловсруулахад хийсэн судалгаа зэргээс харахад хуулийг шинэчлэн найруулах хууль зүйн болон практик шаардлага гарч байна.

Мөн гал түймрийн эрсдэл жил тутам өсөн нэмэгдэж, сүүлийн 3 жилд объектын гал түймэр 9105 удаа гарч төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн өмчид 18,7 тэрбум төгрөгний хохирол учирч, гал түймрийн улмаас 224 хүн амь насаа алдаж, 155 хүн түлэгдэж гэмтэн, 5289 барилга, орон байр, гэр галд өртөн шатсан. Иймд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын галын аюулгүй байдлыг хангуулах талаархи эрх зүйн орчинг боловсронгуй болгох, галын аюулын эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх зайлшгүй шаардлага тавигдаж байгааг төсөл санаачлагч УИХ-ын даргад танилцуулав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2931
0 эможи
keyboard_arrow_up