Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай” тогтоолын төслийг дэмжив

2014 оны 5 сарын 14

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар “Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Байнгын хорооны хуралдаанд “Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай” Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцуулах байсан боловч тэрбээр Сэлэнгэ, Дархан-Уул аймагт томилолтоор ажиллаж байгаа тул түүний оронд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд Х.Баттулга сайдаас асуулт асууж хариулт авсан. Ингэхдээ  сайдын өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын алдаа, онооны талаар  өөрсдийн байр сууринаас хандаж байсан юм. 

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг албан тушаалаас нь чөлөөлөхийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи буюу 26 гишүүний 14 нь дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2974
0 эможи
keyboard_arrow_up