Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Төсвийн байгууллага урсгал зардлыг нарийн ялгаж тогтоож болохгүй гэдгийг анхаарууллаа

2014 оны 5 сарын 14

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо өнөөдөр хуралдаж, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Дээрх төслүүдийн талаарх танилцуулгыг Сангийн сайд Ч.Улаан хийхдээ, тодотгол хийх болсон үндэслэл, шаардлага, тодотгож буй эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаар мэдээлэв. Үүний дараа дэд хорооны зарим гишүүд саналаа илэрхийлэхдээ, тэвчиж болох урсгал зардлыг хэмнэхдээ, зарим төсвийн байгууллага түүний дотор боловсрол, эрүүл мэндийн байгууллагын урсгал зардлыг маш нарийн ялгаж тогтоож өгөхгүй бол өр төлбөр нэмэгдэх зэргээр хүнд байдалд орох магадлалтайг анхаарууллаа. Дээрх төслүүдийг дэмжиж буй санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд уламжилахаар болов. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2976
0 эможи
keyboard_arrow_up