Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Тогтоолын төслийг татаж авахтай холбоотой ХЭН, ЮУ ХЭЛЭВ?

2014 оны 5 сарын 15

УИХ-ын гишүүн  О.Баасанхүүгээс ирсэн тогтоолын төсөл татан авах тухай  асуудлыг танилцууллаа. О.Баасанхүү гишүүн Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлыг татан авахаар болсон байна. Ингэснээр өнгөрсөн 7 хоногт  завсарлага аваад байсан Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал шийдвэрлэгдлээ.

 

Гэвч энэ асуудлын хүрээнд гишүүд ямар байр суурьтай байсан бэ?

С.Бямбацогт: Татаж авах байсан бол яах гэж өргөн барьсан юм бэ?

Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг хаваржингаа бараг нэг сараас хойш ярьсан шүү дээ. Мөн Давхар дээл, дан дээл гэж хуулийг тойрч эрх баригч нар маань ээлжлээд завсарлага авч хэлэлцсэн юм. Харин 4 сараас эхлээд Х.Тэмүүжин сайдын асуудлыг хэлэлцлээ. Ингэж монголын төрөөр тоглож болох уу, харамсалтай байна.  Нэгэнт татаж авах байсан бол яах гэж өргөн барьсан. Энэ асуудал дээр эрх баригч нар дотроо учраа олж болохгүй юм уу. Олон чухал асуудал байсан тул хэлэлцээд явж болохгүй юу.

Ц.Нямдорж: Төрөөр ингэж тоглож болдог юм болов уу З.Энхболд дарга аа

Эрх баригч бүлэг дотроос сайдыг огцруулна гэж  сар ярьчихаад багагүй хугацааг үр ашиггүй зарцууллаа: Одоо энэ УИХ-ын гишүүдийн сарын цалинг О.Баасанхүү гишүүнээр төлүүлэх үү. Энэ яасан тогломтой этгээд вэ.  Монголын төрд хийсэн гавъяа энд байхгүй шүү дээ.  Ямар арилжаа наймаа, ямар нэгэн хэрэг энэ асуудлын ард явагдаж байна вэ? Бид ингэж тоглож болох шүү дээ Н.Алтанхуяг сайд аа.  Миний хувьд эгдүүцэж байна. Бүлэг  гэдэг юм байгаа бол энэ О.Баасанхүү гишүүний асуудлыг бүлгээрээ авч хэлэлц. Шударга бус эвсэл гэдэг нэр чинь үнэн бол.

Н.Алтанхуяг: Ц.Нямдорж гишүүний хувьд их л сэтгэлийн хөдлөлтэй байна

Ц.Нямдорж гишүүн ээ бүгдээрээ бүрэн эрхийн дагуу  хууль тогтоолын төслийг санаачлах,эргэж  татаж авах эрхтэй шүү дээ. Үүний ард ямар нэгэн гэмт хэрэг хуйвалдаан байхгүй. Гишүүн болгон өөрийн эрхийн асуудлын хүрээнд хийж байгаа ажил. Ц.Нямдорж гишүүний хувьд сэтгэлийн хөдлөлөөр  энэ асуудлыг хэллээ. Шударга ёс эвсэл болон АН бол 2012-2016 онд хамтарч юм бүтээж, улс орноо хөгжүүлье, ард иргэдийн амжиргааг дэшлүүлье гэдэг дээр санал нилээд хамтарч ажиллахаар тохирч гэрээ байгуулсан байгаа. Мөн саяхан санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ нь алдаа дутагдлаа хамт яриад явах хэрэгтэй гэж үзсэн учир. Энэ бол нууц зүйл биш. Гэхдээ нэг юмыг ойлгох хэрэгтэй юм. Хэн нэгэн гишүүн, сайдыг хууль зөрчсөнийг хэн нэгэн сайд гишүүн тогтоодог асуудал биш юм.  Энэ асуудал бол өөрөө шийдэгддэг процесстай, эрх бүхий байгууллагатай   журмын дагуу шийдвэрлээд явах хэрэгтэй гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3000
0 эможи
keyboard_arrow_up