Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж эхэллээ

2014 оны 5 сарын 22

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

Төсвийн тодотголын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулсан юм.

Төсвийн тодотголыг боловсруулахдаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн шалгуур үзүүлэлтийг хангах, УИХ-ын 2014 оны 30 дугаар тогтоолоор өгсөн чиглэлийг биелүүлэх, УИХ-аас шинээр батлагдсан хууль, бусад шийдвэр, Засгийн газрын тогтоолуудыг төсвийн боломж нөөцтэй уялдуулан оновчтой зохион байгуулах, Монгол Улсын 2014 оны төсвийн хуульд “0” дүнтэй тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдийн санхүүжилтийг шийдвэрлэх зарчмыг баримталсан байна гэж Төсвийн байнгын хороо үзжээ.

Мөн өмнөх жилүүдэд улсын төсвийн тухай хуульд тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүд хэрэгжих явцад ажлын гүйцэтгэл удааширсан, 2014 оны төсвийн тухай хуульд тусгагдаагүй орхигдсон эмнэлэг, сургууль, цэцэрлэг, зам, гүүр болон хөрөнгө оруулалтын бусад төсөл, арга хэмжээг нягтлан шалгаж тусгайлан хөтөлбөр хэрэгжүүлэн, Хөгжлийн банкны санхүүжилтээр бонд гаргах эрхийг Засгийн газарт үүрэг болгох тухай УИХ-ын тогтоолын төсөл гаргах нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзжээ.

Түүнчлэн төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар уншиж сонсгосны дараа гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа.

Ингээд Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж эхэлсэн юм.

Энэ үеэр Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарын гишүүд зарим төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдэн орж ирж ирсэн учрыг тайлбарлахыг хүссэн. Тэд үнэхээр зарим арга төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдэхээр байгаа бол уг төслийг боловсруулан оруулж ирсэн Засгийн газарт нь буцаах хэрэгтэй гэсэн саналтай байлаа.

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн тайлбарласнаар, төсвийн тодотголд тусгагдсан 160 обьектоос 10 гаруй обьектынх нь тухай жилийн санхүүжилтийг тодотголд тусгаад төсөвт өртгийг нь орхигдуулсан байсан аж. Энэ алдааг засахдаа аудитын дүгнэлтийг үндэслэсэн гэдгийг мөн нэмж хэлсэн юм.

Ийнхүү санал хураалт эхэлсэн ч төсөвт өртөг нь нэмэгдсэн эмнэлгийн барилгын асуудлыг Эрүүл мэндийн сайдаас, Аудитын газраас тодруулах шаардлагатай гэж гишүүд үзсэн учир үдээс өмнөх хуралдааныг завсарлуулан үдээс хойшхихуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3333
0 эможи
keyboard_arrow_up