Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын үдээс өмнөх хуралдаан завсарлалаа

2014 оны 5 сарын 23

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.

Хэлэлцүүлгийн хүрээнд Төсвийн байнгын хорооны дэмжлэг аваагүй саналын томъёоллоор санал хураалт явуулж энэ үеэр эдгээр санал гаргах болсон үндэслэл, саналууд олонхын дэмжлэг аваагүйн учир шалтгааныг тус тус тайлбарлав.

Байнгын хорооны дэмжлэг аваагүй 18 саналаас 6 саналыг санал гаргасан гишүүд нь татан авч, харин “Эх үүсвэр нь тодорхойгүй, ажил нь эхлээд орхигдсон барилгуудыг санхүүжүүлэх төсвөөс гадуурх гарцыг хайх”, “ Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн хавсралтаар батлагдсан жагсаалтын 1.8-д туссан “Нийгмийн даатгалын тасгийн барилга” гэснийг “Нийгмийн даатгалын үйлчилгээний барилга /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг/ гэж өөрчлөх” санал болон найруулгын шинжтэй бусад саналууд олонхын дэмжлэг авч улмаар төсөлд нэмж буюу найруулж тусгахаар болов.

Хэлэлцүүлгийн үеэр хууль зөрчихгүйгээр, өрийн хязгаарт орохгүйгээр дутуу баригдсан барилгын гүйцэтгэлийг санхүүжүүлэх, тэдгээрийн хөрөнгө оруулалтыг төсвийн тодотголд тусгах талаар Засгийн газарт чиглэл өгөх, нэмэлт эх үүсвэр олох, энэ хүнд байдлаас гарах гарцыг хайх шаардлага байгаад Улсын Их Хурлын гишүүд анхаарлаа хандлаа.

Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.

Чуулганы хуралдаан завсарлалаа. Үдээс хойш Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсууриас Монгол Улсын Шадар сайдад  “Мал амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон вакцины чанар вакцинжуулалтын ажлын үр дүн, зарцуулсан хөрөнгө, техник, ажилласан хүн хүчний талаар тавьсан асуулга”-ын хариуг сонсоно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3396
0 эможи
keyboard_arrow_up