Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдрийн төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлэгт Хэн,Юу хэлэв?

2014 оны 5 сарын 23

Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжиллээ.

4.Төсөлд Орхон аймгийн Булаг багийн  ахмадын ордны барилгын  санхүүжилт 300 сая төгрөг гэж нэмэх асуудлыг Төсвийн  байнгын хорооны дэмжээгүй саналыг  УИХ-ын 36 гишүүний саналаар дэмжигдлээ.

5. Төсөвт аймаг нийслэлд шинээр баригдсан цэцэрлэгийн засвар болон хоолны тогтмол зардал болох нийт 7.4 тэрбум төгрөг гэж нэмэх саналын хэлэлцүүлэг:

Асуулт: УИХ гишүүн Д.Оюунхорол: 7.4 тэрбум төгрөгийн асуудалд гишүүд анхаарах нь зүйтэй

Гишүүдийн  энэ  саналыг  дэмжихийг  хүсч  байна.  Ер нь ерөнхий боловсролын дунд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ маш муу байгаа  юм. Тэр тусмаа цэцэрлгийн хүрэлцээ хангамж  нэлээд муу байгаа. Ингэснээр цэцэрлэг хэвийн ажиллаж чадахгүй байх асуудал тулгарч байгаа талаар гомдол саналууд аймаг, нийслэл, сум, баг дүүрэгүүдээс  ирж л байгаа. Тийм учир энэ 7.4 тэрбум төгрөгийн асуудалд гишүүд анхаарах нь зүйтэй. Боловсролын хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш 6 наснаас эхлэн сургуульд орох учир сургуульд  орхоос өмнө цэцэрлэг хүмүүжил авах нь чухал юм.Энэ асуудлыг дэмжсэнээр сургуулийн өмнөх боловсролын асуудалд анхаарал хандуулж байгаа гэсэн үг.

Хариулт: Сангийн  сайд  Ч.Улаан:  

Шинээр  баригдсан  сургууль , эмнэлэг  объектуудыг  2014 оны  төсөвт   суулгасан  байгаа. Энд төсвийн ерөнхийлөн захирагчаас ирсэн саналыг  бид огт хасаагүй байгаа. Энэ явдал нь салбар дотроосоо хуваарилах асуудал гарч байгаа байхаа. Үүнийг багц  дотроо  шийдэх  боломжтой  асуудал юм. Сургалтын хэмнэлтээс гаргасан тэр зардлаас урсгал зардлыг төлж болно. Ийм аргаар явна.

 

 

 

Хариулт : БШУ-ны  сайд  Л.Гантөмөр:

2014  оны  төслийг  боловсруулахад  бид  6 сард саналаа өгдөг. Орон нутгаас мэдээлэл ирнэ үүнийг санхүүжилтийг авна гэж бид тэр үед гаргаж өгдөг. Нийт  санхүүжилт  7, тэрбум  болж байна. Дотроо  зохицуулалт хийгээд явах хэрэгтэй. Манай зүгээс зардлуудад дотроо зохицуулалт хийхэд хүндрэлтэй юм.  Өмнөх  жилүүдэд  зарцуулалт хийгдээд жоохон  өртэй гардаг  байсан  одоо  бол  хэмнэх  хэрэгтэй.

 

 

 

Асуулт: УИХ гишүүн Д.Оюунхорол: Ашиглалтанд орсон байгаа цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж байхгүй бол яах уу гэсэн асуудал гарна. Иймд энэ үед яах уу?

Угаасаа  үйл  ажиллагааны зардлыг  сангийн  яам  эдийн засаг  хямралтай  байна  гээд  хассан.  Болж  өгвөл  төсвийг  нь нэмээд  өгвөл  зүгээр  байна.

Хариулт: Сангийн сайд Ч.Улаан

Ер нь сургууль  ашиглалтанд  орно  гэдгээ  мэдэж  байгаа.  Энэ жилийн батлагдсан төсвөөсөө зохицуулна. Энэ  оны  хуваарьт  байгаа  сүүлийн  саруудад  байгаа  төсвийг  урагш  татах асуудал байна.

Асуулт : УИХ гишүүн Л.Энх-Амгалан:  

2013  оны  төсөвт  хөрөнгө  оруулалт  хийсэн  төсвийн  тооцоо  дүгнэлтийг төсвийн   тодотголд хавсаргасан уу?  Эмнэлгийн  тоног  төхөөрөмжүүдийг 50  тэрбум  төгрөгийн   нийлүүлсэн  төсвийн  тодотгол  орсон  уу? Шууд холбоогүй ч шууд бус холбоотой учир асууж байна.

 

Хариулт: Сангийн сайд  Ч.Улаан:

Төсвийн хуулинд  хөрөнгө оруулалтын  үр  дүнгээр ашиглалтанд орж байгаа объектуудын зардлыг  төсвийн ерөнхийлөн захирагчийн тооцоож ирсэн  тооцоогоор суулгасан. 680 орон тоо шинээр нэмж өгсөн. Холбогдох  зардлуудыг төсөвт тусгасан. Тодорхой байгууллагуудын салбарын хэмжээнд нэгтгэж баталж байгаа. Үүнийг төсвийн танилцуулганд оруулсан байгаа.  Бүгдийг хавсаргана гэвэл замбараагүй асуудал болно. Салбар салбартаа зохицуулна.

Нэгжийн  төсөвлөлт  нэгдсэн  төсөв  хоёр  зөрж  байна.  Объект  нэг  бүрээр   дүгнэлт хийж  хавсаргана  гэвэл   их  зүйл  болно .Энэ  тооцоо салбар  салбарын  төсвийн  ерөнхийлөгч  захирагч  дээр  байгаа.  Энэ удаагийн тодотгол дээр зардлыг нэмэж тусгаагүй байгаа. Энэ оны  батлагдсан төсвөөс авч  явах учиртай.  Эмнэлгүүдийн  тоног төхөөрмжийн асуудлыг эрүүл мэндийн  яамныхан хариулна.

Уриалга : УИХ гишүүн Ё.Отгонбаяр:

Энэ асуудлыг дэмжиж өгнө үү. Цэцэрлэг  дээр  хүндэрнэ  шүү.  Бараа  бүтэгдээхүүний үнэ өссөнөөс хойш энэ асуудал бүр хэцүү болж байна. Хэмнэж  байгаа  нь  энэ  гээд  юу  идэж  байгаагаа  мэдэхгүй   хүүхдүүд  хордож  мэднэ  хариуцлагыг  нь  хүүхдүүд  үүрэх  ёсгүй.  Ажил хариуцсан хүмүүсийн орхигдуулсан асуудлыг хүүхдүүд хариуцлага хүлээх учиргүй. Урсгал зардал байхгүй асуудлууд олон гарч байна. Энэ саналыг босгож өгөөч ээ.

 

 

 

 

Уриалга: УИХ гишүүн  С.Бямбацогт

Урсгал  зардал   дээр  нэлээн  хэдэн  зардал  нэмэгдүүлсэн юм.  Гадаад харилцааны сайдын багцад 2 тэрбум, Батлан хамгаалахын сайдын багцад 20 тэрбум урсгал зардлыг нэмэгдүүлэхээр болсон. Ийм байдлаар сайд  нарын  багцанд  урсгал  зардал  нь  нэмэгдээд  байдаг. Нөгөө талдаа бидний ирээдүй хойш үедээ хэдэн төгрөг нэмэгдүүлэх боломжгүй гэж байж болмооргүй асуудал юм. Сургууль  цэцэрлэг  эмнэлэг  хэрэгтэй  бариад  байдаг боловч  бодлогын  уялдаа  алга  байна. Төрөөс  цэцэрлэгийн  хүүхдийн өдрийн  хоолонд   1200  төгрөг  өгдөг. Цэцэрлэгийг  хүүхэд   1650  төгрөгөөр  өдөржин  хоолтой  байж  чадах  уу ? тэрийг бид нар нэмэгдүүлж чадахгүй байгаа шүү дээ.  Тийм  учраас  энэ  зардлыг  нэмээд  өгчих  гэж  уриалж  байгаа  юм.

5 саналаар санал хуралт явагдаж байнгын хорооны дэмэээгүй саналыг  26 гишүүн дэмжсэнээр энэ санал дэмжигдлээ.

6-р  санал:

Асуулт: УИХ гишүүн  С.Бямбацогт:

Чингис  бондын  төсвийн  хуулиндаа  тусгах,  төсвийн  тогтовортой  байдлын  тухай  хуулиндаа нийцүүлэх  гэж  ярьж  байгаа. Аргаа  бараад  сүүлдээ ҮАБЗ  гарч  байгаа. 2016  оноос их наяд төгрөгөөр   төлж  эхэлнэ. Чингисийн  бондын  өрийг  дийлэнхийг  төсвөөс  төлнө , тодорхой  хувийг  хувийн  хэвшил  төлнө. Үүнийг  төлөх  хуримтлалыг  бий  болгох  хэрэгтэй. 12 хувийн урсгал зардал юу  болсон  бэ?

Хариулт: ТБХ-ны  дарга  Ц.Даваасүрэн:

Төсвийн  тогтворжилтын  сан  бол  хуулиар  заасан орлоготой. Энэ  хэмнэлтийг  оруулна ,Чингис  бондын мөнгийг  даруулна гэсэн заалт байгаагүй  болохоор дэмжигдээгүй  юм. 12  хувийн  хэмнэлт  жоохон  байсан. Нөгөө  хоёр  нь  бага  учир.  Бондын  эргэн  төлөлтийн  орлого  гэж  данс  нээх  хэрэгтэй. Өрийн  удирдлагын  хуульд  Зээлийн  эрсдэлийн  сан  байгуулъя  гэсэн  санал  оруулах гэсэн  төлөвлөгөөтэй  байгаа.

 

 

 

Асуулт: УИХ гишүүн  Л.Энх-Амгалан:

ҮАБЗ –ийн зөвлөмжөөр тодорхой   хугацаатай үүрэг  өгсөн  гэж  би  ойлгож  байгаа. Энэ  удаагийн  төсвийн  тодотгол  дээр  орж  ирээгүй. Одоо  7  сард  барих  төсвийн  тодотгол  дээр  ҮАБЗ-ийн зөвлөмжийн  дагуу төсвийн   тодотгол  хийгдэх  ёстой. УИХ тогтоол  эдийн  засгийг   тогтворжуулах  хэрэгжүүлэх  арга  хэмжээний  талаар   тогтоол  гаргасан. Төсвийн гадуурх  санхүүжилт  Чингис  Самурай  бонд   зарцуулалт  хяналттай  холбоотой энэ  зүйлийг  тодорхой  болгож  оруулж  ирэх хэрэгтэй гэж  ажлын  хэсэгт  үүрэг  өгсөн  байгаа. Дараагийн  төсвийн  тодотгол дээр  орж  ирэх  үү?  2014 оны  төсвөөс  Чингис  бондын  хүүнд  хэдэн  төгрөгний  хүү  төлөхөөр  төлөвлөж  байна  вэ?

Хариулт: Сангийн сайд Ч.Улаан:

Төсвийн  хуулинд  хэд  хэдэн  өөрчлөлт орно. ҮАБЗ-ийн   өгсөн  чиглэлээр  санал  боловсруулж  оруулна.Өнөөдрийн хүртэл  хийж  байсан  үйл  ажиллагаанд  томоохон  өөрчлөлт  орно. Бичээд  ороод  ирдэг  тоо  биш учир энэ ажил  дээр  ажиллана.  Чингис  бондын  төлбөр  жилдээ  114 орчим тэрбум  төгрөг  төлж  байгаа.

Асуулт: БШУЯ-ны сайд  Ё.Отгонбаяр: 

Чингис , Самурай  бондыг  төсөвт  тусгах  нь  төсвийн  тухай хуулиар зохицуулагдсан байдаг.  Хуулийн заалтыг  биелүүлэхэд  дургүйцэхгүй  байгаа. Гэхдээ  бид нар  биелүүлэхгүй  байгаа гэдэг л логик яваад байна. Хүндрэлтэй  байгаа учраас  хуулиа  биелүүлэхгүй  гэдэг чинь  юу гэсэн  үг вэ? УИХ- хууль  биелүүлэхгүй  суугаад байх  юм  бол ард  иргэдээс  яаж хуулиа  биелүүл  гэж шаардах  юм бэ?  Төсвийн  тухай хуультайгаа  зөрчилдөж  байгаагаа  юу гэх  вэ ?

Хариулт: Сангийн сайд Ч.Улаан:

Төсвийн  тогтвортой  байдлын тухай  хуулиар Чингис бонд  Хөгжлийн  банкны  бондуудын  зээлийн  өрийн  хэмжээ ,Өрийн  удирдлагын  хязгаараар тооцогддог энэ  зохицуулалтаар улсынхаа  өрийн  хязгаарт  авч  явж  байгаа. Төсвийнхөө  бүрэлдэхүүн  дотор байна  гэсэн  үг. Зарцуулалт  орлогын  асуудал  ЭЗ-ийн  хуулиар  төсвөөс  тусдаа  явахаар  хуульчлагдсан.  Бүх  хуулиудад  өөрчлөлт  орно. ҮАБЗ –өөс ийм  чиглэл  өгсөн . Хуулийн  хоорондын   уялдаагүй  холбооноос  болоод  шийдэгдээгүй  асуудал  байгаа. Үүнийг  нуухгүй. Ялангуяа  зардал  тал  дээр  энэ  асуудал  байгаа. Өрийн  тухай  хуулийг  өөрчилье  гэсэн   санлаа  дэвшүүлсэн.

Асуулт: УИХ гишүүн  Д.Дэмбэрэл:

 Бондын  эргэн  төлөгдөх  хүүг урсгал  зардлаа  хэмнэж  төлье гэдэг нь зөв л дөө. Ард түмний  татварын  мөнгөнөөс төлөхөөс өөр  арга  байхгүй. Тухайн  үед үүнээс төлөхгүй  юм шиг өглөг гээд  элдэв  зүйл  ярьсаар байгаад тухайн  цагаа  аргацааж  өнгөрөөдөг  ийм арга  барилаар өнгөрсөн жил  явсан.   Арга  буюу  үнэнийг  хууль  нь гүйцэж байна. Одоо үүнийг  төлхөөс өөр аргагүй. Чингис, Самурай  бонд  гээд  бүх  төсвийн хуулийнхаа  дагуу төсөвтөө  багтааж  оруулах хэрэгтэй.  Жил  жилдээ төлөх  хүүгээ  төсөвтөө  тусгах  хэрэгтэй.  Үүнийг хүртэл  хийхгүй  хуулиа  зөрчөөд  явж байгаа.  Зарим байгууллагуудын  урсгал  зардлыг  12  хувь  хүртэл  бууруулаад , зарим  нь  урсгал  зардал нэмэгдсэн бүр  өсч  байна үүний  зөрүүг Төсвийн  байнгын  хороон дээр гаргаж байна уу?

Хариулт: УИХ гишүүн  Ц.Даваасүрэн:

Ажлын  хэсэгт  жигдэл  гэсэн  чиглэлийг  байнгын  хороонд  үүрэг  өгсөн  байгаа. Ажлын хэсэг  байгууллагуудын  тодорхой  урсгал  зардлууд дээр  яг  жигдэлсэн хувиар  бууруулсан гэсэн тооцоо хийсэн  байгаа .

Хариулт: УИХ гишүүн  Б.Болор:

АБГББХ-н  дээр  энэ санал гарсан байгаа. Ажлын хэсэг дээр  ярилцаад энэ  хувьсах  зардлыг  жигд  буулгах   санал  гарсны  дагуу бүх  яамдууд  дээр ,бүх  төсвийн  ерөнхий  захирагч  дээр жигд гарна.

 

 

 

 

7-р санал:

Асуулт: УИХ гишүүн Д.Дэмбэрэл:

ТБХ-н дээр  эх  үүсвэр  тодорхойгүй ажил  эхэлсэн  төсөв  тасарсан  барилгууд  байгаа.  Эдгээр  барилга  байгууламж удах  тусмаа  өртөг нь  өсч,  улсыг  улам  их  хохирооно. Гарцыг  эрье. Гарцыг  эрэлхийлэхийн  тулд  тогтоол  оруулахаар  боллоо. Энэ  санал  бол  эх  үүсвэр  тодорхойгүй  ажил  нь эхэлсэн барилга  байгууламжийг судалж  санхүүжүүлэх  асуудлаар  гарцыг  гарна  гэдгээр  санал  дэмжигдэх ёстой байсан.  Энэ  санал  дэмжигдвэл ТБХ тогтоолоо оруулах  боломжтой  болно. Төсвөөс гадуур  гэдэг үг  нь  саад  болж  байж болох  юм. Зөв  санал  маань  дэмжигдэхгүй  байна. Би дэмжих ёстой  санал гэж  бодож байна.

Асуулт: УИХ гишүүн  Л.Энх-Амгалан :

Төсвийн  тодотголоор  139  тэрбум  төгрөгний  эх  үүсвэр шийдэж  өгөөд 140-өөд  объектуудын асуудлыг шийдчихэж  байгаа юм. Үлдсэн  282  төслийн 405 төгрөгийн  санхүүжилт  шаардлагатай  байна?  Хэзээ  төсвийн  хуулийнхаа  хүрээнд   төсвийн  тогтвортой  байдлынхаа хүрээнд төсвөө  батлах  вэ ?  Аудитын ерөнхий газар  УИХ  шийдвэрийг  хянадаг нөхцөл  байдал  үүсээд байна?  Үүнийг  яаж  харж  байгаа вэ?

Хариулт: Сангийн сайд Ч.Улаан:

139,4  тэрбум  төгрөг  бол  төсөвт хуваарилагдаад орж ирж  байгаа.  Асуудал  байгаа . 182 төсөл  500 тэрбумыг яаж ч  чадахгүй байна.  Өөр  эх   үүсвэр  олох  ёстой. Өөрөөр хэлбэл, төсвийн  гадуурх  эх  үүсвэрээс  санхүүжүүлье гэсэн үг. Энэ  бол Хөгжлийн  банкаар  санхүүжүүлэх ёстой . Хөгжлийн  банкийг  төсөв рүү оруулж  ир  гээд байгаа. Тэрийг  оруулбал  төсвийн  алдагдал  нэмэгдэнэ. Хөгжлийн  банкинд байсан  хөрөнгө  оруулалтын  эх  үүсвэр  чинь   төсвийн  алдагдал  хаах  эх үүсвэрт  шилжинэ.   Алдагдлаа  яаж  нөхөх  вэ  гэдэг  асуудал руу орно. Энэ  405 тэрбум  бол  ямар  ч арга  байхгүй. Төсөвт ийм боломж байхгүй.  Ямар ч  боломжгүй  мухардалд  орсон асуудал.

Хариулт: ТБХ-ны дарга Ц.Даваасүрэн:

Байнгын  хорооны хурал дээр энэ  асуудлыг нэлээд ярилцсан. 243-аас  80-иад  объект эх үүсвэргүй  үлдчихэж  байгаа. Цаана  нь  160-иад байна. Орон  нутгийн олон  тооны  объект  бол  ашиглалтанд  орохгүй удааширсан  үнэ  өссөн  байдалтай  байгаа. Байнгын хорооноос  санал гаргаж бусад  эх  үүсвэр  хайя. Хөгжлийн  банкаар  дамжуулж ялангуяа  сургууль  цэцэрлэг , эмнэлэг  , дотуур байр  гэсэн объектуудыг нэн  тэргүүн  ашиглалтанд  оруулж , дуусгах  нь зүйтэй  гэж  үзээд Засгийн газарт  500 гаруй  тэрбум  төгрөгний  бонд гаргах  зөвшөөрлийн  саналыг  байнгын хороон дээр  хурааж  шийдсэн.  

7-ийн  санал  хураалт  57  гишүүн  оролцож 27  зөвшөөрч 47,4 хувиар Ц.Оюунбаатар  гишүүний  санал  дэмжигдлээ.

8-р санал:

Тайлбар: УИХ гишүүн Д.Лүндээжанцан:

Х.Тэмүүжин сайд  тайлбар хэлэх  хэрэгтэй.  ХЗБХ-н дээр  энэ  асуудлыг  ярьсан. Анхнаасаа  ер  нь  сайн  бодох хэрэгтэй. Манай  сайд  дарга  нар   сайхан  барилга барихын  төлөө  уралддаг. Ажлаа  авахдаа сайхан  контортой  байвал  миний  үед  баригдсан  юм  гэж  ярих болж  байна. Зарчим  нь  нүүдэлчин  соёл  иргэншлээс  суурин соёл  иргэншилд  шилжихэд болохгүй  зүйл  байх л юм. Манай  парламент  шинэ  байр  барих гэж  олон  жил  ярьж байгаа. Хууль  сахиулахын  барилга  бол   БЗД-т  олон  байшин нураагаад барилгыг барьж эхэлсэн байгаа юм.  Тэр  нь хэрэгтэй  барилга.  Бид  нарын  бодож  үзэх  ёстой  асуудал . Байшин  барих  хоббитой  байна. Сайд  нар  тайлбар өг. Улс  хууль  сахиулах  байгууллагуудын  гол  боловсон  хүчин  нь тэр  сургуульд байдаг. Энэ  бол  дүгнэлт хийж  оруулах  ёстой  зүйл. ХСИС олон  удаа  бичиг  авлаа. Амьдрал  дээрээ нэлээн зовлонтой  асуудал. Хэн  эхэлснийг  сайд  нар  ярих  хэрэгтэй . Төр гэж  байвал  арга  хэмжээ  авах ёстой. Би  бол  татаж  авна.

Хариулт: УИХ гишүүн Х.Тэмүүжин:

Хууль  сахиулахын  хичээлийн  байр  бол  3000  оюутан , тэнд  ажилладаг  2000 албан хаагч сургалтын хариуцсан том  объект.Одоо гаргаж  байгаа  энэ  мөнгийг  дэмжих  боломжгүй. 2014  оны  төсөв  анх  өргөн  барихад  төсөв дээр суугаад  засгийн газраас  орж ирсэн. Тэр  мөнгийг  тэг  дүнтэй гээд  хөдөө орон  нутаг ру тараагаад өгсөн байгаа юм.  2014  оны төсөвт  хамгийн  их  хохирч  байна  салбар  бол  Хууль зүйн  салбар.  Хуульзүйн  салбарт  тавигдсан хөрөнгө  оруулалтын  50,7  хувийг  нь  бусад  салбарт  тараагаад  өгчихсөн.Засгийн газар   550  орчим  тэрбум  төгрөгийн  бонд  гаргах  эрх ажлын хэсгээс  санал гараад байнгын  хороонд  дэмжигдсэн.  Тэр хүрээндээ хуулийн  салбарын хэд хэдхэн  том  объектыг  санхүүжүүлээд  асуудлыг  шийдэж  өгөөч.Дангаараа  төсөв  байхгүй тараагаад  өгсөн  мөнгийг 20 тэрбумаар  босгоно  гэдэг  бол  бүтэхгүй.  Нэн  шаардлагатай  объектуудыг  дуусгаад   өгөөрэй. ХСИХ –ийн  барилга  өнгөрсөн  оны  төсөвлөсөн  мөнгөнөөс  2 дахин  ажил  хийсэн  байгаа.

8-ийн санал хураалт  58 гишүүн  оролцож  28  нь  зөвшөөрч  48,3  санлаар  Лүндээжанцан гишүүний санал дэмжигдлээ.

9-р санал хураалт 55  гишүүн  оролцож  35 зөвшөөрч  62,5 хувиар  дэмжигдэв 

Асуулт: УИХ гишүүн  Д. Дэмбэрэл:

Инфляфи  7 хувьтай гэдэг. Гэтэл  2013 оны  статистикаар  үзэхээр  манай  ард  иргэдийн  өрхийн мөнгийн  70  хувь нь хүнсний  бус  бүтээгдэхүүн  байна. 24 хувь  нь  хүнсний  бус  бүтээгдэхүүн  байна.  Инфляцийг  тооцохдоо  хэрэглэгчийн   сагсаар  тооцоолдог. Тэгээд  найман хувь гэж гаргадаг байх. Нийт  хэрэглээний  зардлыг  хүн  амын   дундаж хэрэглээний  зардлын   72 хувь  нь  хүнсний  бус хэрэглээ  байхад    яаж  инфляцийг 8 хувьд  барих  вэ? Энэ нь биелүүлэхгүй.  Манайд  инфляци  нэг  оронтой  тоонд  байгаагүй  шүү дээ.  Ийм  зүйлийг  төсвийн хүрээнийхэн  мэдэгдэл хийгээд өөрсдийгөө  хуураад  явах  шаардлагагүй . Яагаад  ингэдэг  юм   бол?

Санал  хураалт 57  гишүүн оролцож  38 зөвшөөрч 66,7  хувьтай дэмжлээ Хуулийн  төсөл  батлагдлаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3400
0 эможи
keyboard_arrow_up