Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдөр УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана

2014 оны 5 сарын 26

Өнөөдөр буюу 2014 оны 05-р сарын 26-нд УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана. Үүнд:

  • Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад  хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00цагаас 334 тоот өрөөнд;
  • Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгынхорооныажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд;
  • Татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооныажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон холбогдохбусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйнбайнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар санал солилцох уулзалт, ярилцлага 14.00 цагаас “Г” танхимд/Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн  байнгынхороо хамтарна/;
  • Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооныажлын хэсгийн хуралдаан 15.00цагаас “Б”танхимд;
  • Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооныажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В”танхимд;
  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг  хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооныажлын дэд хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Б”танхимд;
  • “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн үйл ажиллагааг шалгах Эдийн засгийн байнгынхорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас 334 тоот өрөөнд;

Жич:“Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхүүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн  гишүүд Клиникийн нэгдсэн  хоёрдугаар эмнэлгийн дотор ажиллаж буй эмийн сан болон хотын захын 2 эмийн сангийн үйл ажиллагаатай14.00 цагаас явж танилцана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3449
0 эможи
keyboard_arrow_up