Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Ашигт малтмалын тухай хуулийн төслийн талаар санал солилцлоо

2014 оны 5 сарын 26

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны гишүүд өнөөдөр Уул уурхайн яам болон Монголын Уул уурхайн Үндэсний ассоциаци, зарим уул уурхайн компанийн төлөөлөлтэй Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар санал солилцлоо. Уулзалтанд УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Д.Ганбат, Ц.Цолмон, Г.Уянга, Д.Зоригт, С.Дэмбэрэл, Д.Ганбат нар оролцлоо.

Монголын Уул уурхайн Үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч Д.Дамба, Монгол Улсад эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг 2014 оны эхээр баталсан. Үүнтэй уялдуулаад ашигт малтмалын тухай хуулинд тодорхой нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөж буй. Энэ салбарынхны хувьд ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөөд байх нь тийм ч таатай биш байдаг. УИХ-ын гишүүд Монгол Улсын эдийн засгийн гол хөшүүрэг болсон энэ салбарт ач холбогдол өгч байгаад баяртай байгаагаа илэрхийлээд энэ хуулийн төслийг яаралтай хэлэлцэж баталж өгөхийг хүсэв.

“Эрдэс групп” ХХК-ийн захирал Л.Чинбат, Бид уул уурхайн алтан үеэ алдсан. Гадныхан хөрөнгө оруулалтаа татчихсан, тэднийг дуудахад олон жилийн ажил шаардана. Энэ хуулийг хэлэлцүүлэх явцад ажил олгогчдоо бага дарамтлах үүднээс торгуулийн болон төлбөрийн хэмжээгээ багаар тогтоохыг хүсэв. Харин “Алтан Дорнод Монгол” компанийн ТУЗ-ын дарга Т.Ганболд, Хуулийг дахин өөрчилнө гэдэг нь гадаад зах зээлд сайн дохио болохгүй. Амьдрал дээр Уул уурхайн компаниуд татвар төлөгч байдаг. Гэтэл орон нутгийнхан хандив гэдэг нэрийн дор компаниудаас мөнгө нэхдэг нь гадаад дотоодын хөрөнгө оруулалттай бүх уул уурхайн компаниудад тулгамдаж буй асуудал. Нэг үгээр хэлбэл уул уурхайн компаниуд давхар татвар төлөөд байна. Энэ зохицуулалтыг хуулинд тодорхой зааж өгмөөр байгаа тухайгаа хэлсэн юм.

Дараа нь Уул уурхайн яамны Геологийн бодлогын хэлтсийн дарга Б.Баатарцогт, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагын талаар танилцууллаа. Тэрээр, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль зэрэг холбогдох хуулиуд батлагдсан. Үүнээс үүдэж эрх зүйн баримт бичгийг боловсронгуй болгох шаардлагатай болсон гэдгийг онцлов.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын геологи, уул уурхайн салбарын бүтээмж, өрсөлдөх чадвар нэмэгдэж, хөрөнгө оруулалт ихээр шаардагддаг. Энэ салбарын эрх зүйн орчин урт хугацаанд тогтвортой байх нөхцөл бүрэлдэж, хөрөнгө оруулалт ихээр нэмэгдэж, улмаар энэ салбараас улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулах хувь, нэмэр өсч, цаашид эдийн засгийн тогтвортой өсөлт хадгалагдах боломж бүрдэнэ гэж үзэж байгаагаа танилцуулгадаа дурдав. Уулзалтын төгсгөлд Уул уурхайн компаниудын төлөөллүүд Уул уурхайн сайдаас асуулт асууж, Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар санал солилцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3514
0 эможи
keyboard_arrow_up