Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаантай

2014 оны 5 сарын 27

Долоо хоног бүрийн пүрэв, баасан гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж, мягмар, лхагва гаригт байнгын хороо хуралддаг хуваарьтай билээ. Гэхдээ УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу өнөөдөр 9.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг зарлаад байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын чуулганаар нийт 13 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн ч есөн асуудлыг шийдвэрлэж чадаагүй тул мягмар гаригт УИХ-ыг хуралдуулахаар болсон нь энэ аж. Энэ хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

1. Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай  /Засгийн газар 2014.5.13-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөхийг 2016.12.31-ний өдөр хүртэл сунгах тухай, хэлэлцэх эсэх/
2. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.5.13-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хөрөнгө оруулагчийн импортолж байгаа тоног төхөөрөмжийн татварыг 2 жил хүртэл хугацаагаар хойшлуулах тухай, хэлэлцэх эсэх/
3.  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.5.19-ний өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
4. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл,  2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/
5. Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нар 2013.5.02-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар нар 2013.8.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хувьцаа эзэмшигчдийн эрх, ашгийн тухай, анхны хэлэлцүүлэг/
6. “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/
7. Гэмт хэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/
8. Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/
9. Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хууль тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3528
0 эможи
keyboard_arrow_up