Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

МАН-ын бүлэг хоёр өдрийн завсарлага авлаа

2014 оны 5 сарын 27

УИХ-ын чуулганы өнөөдрийн  үдээс хойшхи хуралдаан Засгийн газраас 2014.5.19-ний өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэнНэмэгдсэн өртгийн албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдсэнээр эхэллээ. Үдээс өмнөх хуралдаанаар гишүүд дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуун, саналаа хэлсэн юм.

Санал хураалтаар хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал олонхын дэмжлэг авснаар төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Үүний дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Улаан, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа гишүүн танилцуулсан.

2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн танилцуулгад эдийн засгийн өсөлтийг хоёр оронтой тоонд хадгалах зорилтыг 2014 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ хэмээн тусгасан байлаа. Энэ хүрээнд Чингис бонд, Хөгжлийн банкнаас оруулах хөрөнгө оруулалтаас гадна экспортын орлогыг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд тухайлбал, Тавантолгойн нүүрсний бүлэг орд дээр олборлолт явуулж байгаа компаниудын үйл ажиллагааг уялдуулах, экспортыг нэгдсэн байдлаар зохион байгуулах, нүүрс угаах үйлдвэрт бусад компаниудын нүүрсийг боловсруулж, тээврийн зардлыг бууруулах, үнэ өртгийг нэмэгдүүлэх ажлыг эхлүүлжээ. Боомтын төмөр замыг 2014 онд барьж дуусгах, зарим боомтыг байнгын ажиллагаатай болгож, ажиллах цагийг уртасгах, төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэр болон барилгын арматурын үйлдвэрийг санхүүжилтээр дэмжих, Тавантолгой-Гашуун сухайтын хатуу хучилттай авто замын тарифыг бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Алтны олборлолтыг дэмжих, хууль бус алтны олборлолт, худалдааг багасгаж, Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 он хүртэлхи хугацаанд алтны олборлолтод ногдох нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь болгож, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг хүчингүй болгосон УИХ-ын шийдвэр,Монголбанкнаас хөнгөлөлттэй зээлийг алт олборлогчдод олгох төлөвлөгөөг хэрэгжүүлснээр алт олборлолтын хэмжээ 2014-2019 онд эрчимтэй өсч, Монгол Улсын гадаад валютын нөөц нэмэгдэнэ гэж тооцоолжээ.

Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын нэг гол төрөл болох Концессийн зүйлийн жагсаалтыг 2013 онд шинэчлэн баталсан бөгөөд эдгээрийг хэрэгжүүлэх хүрээнд 2014 онд авто зам, цахилгаан станц, боловсролын салбарт нилээд олон төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын барилгын ажлын үргэлжлүүлэн хийж гүйцэтгэх юм байна.

Гадаад орчны эрсдлүүд байгаа хэдий ч дээр дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлснээр 2014 онд аж үйлдвэрийн салбар 18 хувиар, үүнээс уул уурхайн салбар 25 хувиар, барилгын салбар 15 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбар 10 хувиар тус тус өсөхөөр хүлээгдэж байна хэмээн танилцуулгад дурджээ. Аж үйлдвэрийн салбар, барилга угсралт бүтээн байгуулалтын ажлын үр дүнд үйлчилгээний салбар 10 орчим хувиар өсөх төлөвтэй байгаа бөгөөд ингэснээр Монгол Улсын ДНБ 2014 онд 11.2 хувиар өсөхөөр байна хэмээн үзсэн байна.

Төсвийн байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хууль санаачлагчийн болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулангишүүд асуулт асууж, хариулт авсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Монгол Улсын ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ дахь МАН-ын бүлэг дахин хэлэлцэх шаардлагатай байгаа учир хоёр хоногийн завсарлага авч байгааг мэдэгдсэнээр уг асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3590
0 эможи
keyboard_arrow_up