Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Д.Хаянхярваа: Л.Гантөмөр сайдаа та бол муугүй популист хүн

2014 оны 5 сарын 29

Бодлогын  бичиг  баримт  гаргах   ёстой  гэж  дэмжиж  байна. Орон  нутагт  ажиллаж  байхад   үндэсний  хэмжээний  хөтөлбөр  хэрэгжүүлнэ  гээд  явдаг  ч  зарцуулах  хөрөнгө  нь төсөвт  суудаггүй. Боловсролын  салбарын  тогтолцоо, стандарт  нь  тодорхойгүй  байна.

 

Монгол улсад шууд боловсролын салбарын 400  бодлого бичиг баримт гаргасан байдаг байна. 160 орчим нь хэрэгжээд дууссан бусад нь хэрэгжиж байгаа гэсэн судлагаа тооцоо байдаг юм байна.  Үндэсний хэмжээний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ гэж ярьдаг. Тэгсэн мөртлөө төсөв дээр санхүүжилтийн талаар хөтөлбөрийг тусгагдаггүй байна. Тэгээд сүүлдээ тунхаглалын баримт бичиг болоод хувирж байна.

Энэ боловсролын салбарын  тогтоолцоо, сандартын талаар би яг юу гэж нэрлэж байгааг мэдэхгүй байна. Кембрижийн  сургалтын сандарт гэнэ үү, Женевийн гэнэ үү, Сингапур гэнэ үү, Япон гэнэ үү тэрийг мэдэхгүй байна. Монгол улс маань ямар нэгэн сонголтгүй байж байгаад  боловсролын ямар стандарт, ямар сургалтын тогтолцоо, ямар орны жишигийн дагуу явах гэж байна  гэдэг  нь сүүлийн 4 жилд тодорхойгүй явж ирсэн.

Сүүлийн  4  жил  Кембрижийн  сургалтын  стандарттай  болно  гэсэн  бодлоготой  явна гэж ойлгосон. Энэ  бол бүх шатандаа ямар ч байсан хүрч байна гэж ойлгож байна.

 Нэг засгийн газар солигдох эсхүл төр солигдох болгонд боловсролын  тогтолцоог, стандарт өөрчлөөд байдаг ийм зарчмаар явах бол  Монгол  хүний  боловсрол хэцүү  байна. Ямарваа нэгэн  юмыг  эхлүүлвэл   ул  суурьтай  эхлүүлэх  хэрэгтэй.  Өнөөдрийн  бодлоготой  зөрөлдсөн   байх  хэрэггүй  шүү. Сайдын  ажлын  хийхдээ  ажил хэрэгч  хандаж хийнэ  шүү.  Л.Гантөмөр сайдаа та бол муугүй популист хүн.  Тийм учраас одоо гаргаж байгаа хөтөлбөр төслөө популист байдлаар тайлбарлаад  шинэчлэл гэсэн үгэнд халхалгдаад  хуучин боловсролын системийг үгүйсгээд явах бол бас л  тунхгийн шинж чанартай баримт бичиг болно.  Ажлын хэрэг болгож сайн ажиллах байхаа, хэлэлцүүлгийн явцад нэлээд зүйлийг өөрчлөх байх гэж дэмжиж байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3687
0 эможи
keyboard_arrow_up