Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ш.Түвдэндорж: ҮХАА-н сайдын ажлыг хүлээж авахад бэлэн байна

2014 оны 5 сарын 29

Өнгөрсөн хагас сарын хугацаанд ударлаагүй байсан Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамыг сайдтай болгох асуудлыг АН-ынхан Гүйцэтгэх зөвлөлийн хурлаараа ярилцаж, шийдвэр гаргасан байна. Тэрээр УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад нэр дэвшүүлэхээр санал нэгдсэн байна. Гүйцэтгэх зөвлөлийн энэ шийдвэрийг УИХ дахь АН-ын бүлэгт танилцуулж, холбогдох байнгын хороодоор хэлэлцүүлэн, эцсийн шийдвэр УИХ-ын чуулганаас гарах болсон аж.  

Энэ асуудалтай холбоотойгоор өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы завсарлагаагаар Ш.Түвдэндорж гишүүн ямар байр суурьтай байсныг тодрууллаа.

УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж: Би ҮХАА-н сайдын ажлыг хүлээж авахад бэлэн байна. Одоо ҮХАА-н салбарт зогсонги байдалтай байгаа хүнд хөнгөн үйлдвэрийн ажлуудад гол анхаарлаа хандуулж ажиллах болно. Мөн  үйлдвэр хөдөө аж ахуйн салбарын хүрээнд Мал аж ахуй салбарыг анхааран ажиллаж болно гэдгээ хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3695
0 эможи
keyboard_arrow_up