Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

БОХХААБХ-ны ажлын хэсгийн хуралдаан боллоо

2014 оны 6 сарын 03

“Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2014 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 11.05 цагт В танхимд хуралдав.

Хуралдаанд Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан, Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Х.Болорчулуун, С.Дэмбэрэл, Я.Содбаатар БОХХААБХ-ны ажлын албаны ахлах зөвлөх Д.Энхбат, Референт Б.Баярмаа, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Булган, Хяналт үнэлгээ, дотоод аудитын газрын дарга М.Төрбаяр, ахлах мэргэжилтэн Х.Хишигжаргал, Эрчим хүчний яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Г.Товуудорж, Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны газрын дарга Ц.Баярбат, Эрчим хүчний яамны СБТГ-ын мэргэжилтэн М.Түмэнжаргал, Эдийн засгийн хөгжлийн яамны ХБСТЗ газрын ахлах мэргэжилтэн О.Идшинрэнчин, ҮХААЯ-ны СБТГ-ын ахлах мэргэжилтэн Г.Сувдаа, Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Э.Эрдэнэсан, “Цэнгэг усны хүрээлэн” ТББ-ын тэргүүн Д.Доржсүрэн нар оролцов.

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн 2.3 дахь хэсгийн "макро" гэсний өмнө "Хөгжлийн бодлогод тусгах" гэж нэмэх санал гаргасан нь дэмжигдсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун төслийн 1 дүгээр хавсралтын 3.8 дахь хэсэгт хувиргасан амьд организмыг импортоор оруулахгүй, хэрэглэхгүй байх нь зүйтэй гэсэн саналыг нэмж гаргасныг “Хувиргасан амьд организмын хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх эрсдлийг үнэлж, урьдчилан сэргийлэх, чадавхийг бэхжүүлэх, импорт, худалдааны хязгаарлалт тогтооно” гэж томъёолохоор санал нэгдэв.

Ажлын хэсгийн гишүүд төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг дэмжиж Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.

Хуралдаан 11.40 цагт өндөрлөв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3939
0 эможи
keyboard_arrow_up