Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

АНУ-ын “Gilead Sciences” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2014 оны 6 сарын 04

УИХ-ын даргын Ахлах зөвлөх С.Ламбаа өнөөдөр  АНУ-ын “Gilead Sciences” компанийн шинэ зах зээл эрхэлсэн дэд ерөнхийлөгч Клиффорд Самуел тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Энэхүү уулзалтанд Gilead Sciences компанийн Зүүн Өмнөд Ази болон Номхон далайн бүсийн хүртээмж нэмэгдүүлэх, шинэ зах зээл эрхэлсэн ерөнхий захирал Аарон Бринкович, мөн тус компанийн эмчилгээ эрхэлсэн захирал Бетти Чианг, нийгмийн эрүүл мэндийн ажиллагаа эрхэлсэн зөвлөх Лилиан Лоу, менежер Форвард Чанг болон Монголын талын эрдэмтэд, “Оном” сангийн удирдлагууд  оролцлоо.

Уулзалтын эхэнд Gilead Sciences компанийн шинэ зах зээл эрхэлсэн дэд ерөнхийлөгч ноён Клиффорд Самуел хүлээн авч уулзсанд талархаад компанийнхаа талаар товч танилцуулав. АНУ-ын Калифорни мужид байрлах Gilead Sciences компани нь хүнс, эмийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дэлхий дахиныг цочроосон ХДХВ, ДОХ өвчний эсрэг гурван ч төрлийн эм үйлдвэрлэжээ.  Тэрээр өөрийн  компанийн үйлдвэрлэсэн, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн  “Sofosbuvir”  нэртэй гепатит С вирусын эсрэг эмийн талаар танилцуулж Монгол Улсад 100 хувийн хямдралтай үнээр нийлүүлэх санал тавив.  АНУ-ын  зах зээл дээр зургаан сарын курс хэрэглээ нь 90 мянган ам.долларын үнэтэй худалдаалагддаг тус эмийг Монгол Улсын Засгийн газарт 900 долларийн үнээр санал болголоо. Gilead Sciences компани нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвлөмжийн дагуу үйлдвэрлэсэн эм бэлдмэлээ өвчлөл өндөртэй улс орнуудад 100 хувь  хямдруулан түгээж байгаа ажээ.

УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа Монголд элэгний өвчлөл ямар түвшинд хүрсэн, гепатитын вирусын эсрэг вакцинжуулалтыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар мэдээлэл өгч, ашиг олохыг гол зорилгоо болгох бус хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх зорилгоор гепатит С вирусын эсрэг “Sofosbuvir”  эмийг манай оронд нэвтрүүлэх санал тавьсан явдалд талархал илэрхийлэв. Тэрээр Монгол Улсад элэгний өвчлөл өндөр төвшинд байгаа энэ цаг үед  гепатит С вирусын эсрэг  эм  Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт нэн хэрэгцээтэй  болохыг онцолсон юм.  Мөн элэгний вирусээс үүдэлтэй өвчлөл нас барах тэргүүн шалтгаануудын нэг  болж байгаагаас гадна  элэгний хавдар нийт хорт хавдрын 45 орчим хувийг эзэлж байна. Гэхдээ Монголчуудын хувьд 900 ам.доллар гэдэг хэт үнэтэй тусна. Эхэлж үнийн асуудал ярихаасаа өмнө Эрүүл мэндийн яамтай нягт хамтран ажиллаж, Монголын зах зээлд энэ эмийг нийлүүлэхийн тулд  юуны өмнө эмийн бүртгэлд оруулах шаардлагатай. Үүний дараа эмийг хэрхэн өвчтөнүүдэд хүргэх, үнэ тариф, хөнгөлөлтийн талаар ярилцаж болно гэв.

Уулзалтын төгсгөлд  АНУ-ын Gilead Sciences компанийн шинэ зах зээл эрхэлсэн дэд ерөнхийлөгч Клиффорд Самуел Монгол Улсын Засгийн газарт санал болгож буй энэ үнэ бол 900 ам.доллар, харин хувь хүнд 300 ам.доллар хүртэл хөнгөлттэй үнээр нийлүүлэх боломжтой гэдгийг илэрхийлээд хоёр тал хамтран ажиллах таатай боломж ирэх тэр цаг ойрхон гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4013
0 эможи
keyboard_arrow_up