Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ховд аймгаас сонгогдсон гишүүд цахим хурал хийлээ

2014 оны 6 сарын 04

Улсын Их Хурлын гишүүдийн уламжлалт "Цахим ярилцлага" өнөөдөр  Төрийн ордон дахь Нутгийн удирдлагын танхимд боллоо. УИХ-ын Тамгын газраас зохион байгуулж буй дөрөв дэх удаагийн цахим ярилцлагад Ховд аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон Ховд аймгийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцов.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар ярилцлагыг нээж хэлсэн үгэндээ, УИХ-ын Тамгын газраас орон нутагтай хийх "Цахим ярилцлага"-ыг өнгөрсөн 04 дүгээр сараас сэргээж эхэлсэн. Дөрөв дэх удаагийн цахим ярилцлагаар Ховд аймгаас сонгогдсон гишүүд, орон нутгийн удирдлагууд оролцож байна. УИХ-ын Тамгын газраас Ховд аймагтай анх удаа цахим ярилцлага хийж буйг онцлов.

Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан Концессын гэрээгээр сургууль цэцэрлэг бариулах тухай болон Бельгийн Вант Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төслийн зээлийн хэлэлцээр”-ийн төслийн хэрэгцээ шаардлагын талаар танилцуулав.

Тэрээр танилцуулгадаа, Ховд аймгийн нэгдсэн эмнэлэг дээр түшиглээд Баруун бүсийн оношлогоо эмчилгээний төв байгуулаад багагүй хугацаа өнгөрч буй. Аймгийн нэгдсэн эмнэлэг 50-60 мянган хүн амд үйлчлэх хүчин чадалтай.  Гэтэл аймгийн хүн ам өсөөд 80-90 мянга болсон  дээр нь баруун таван аймгийн хүн амд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг. Гэтэл эмнэлгийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу байна. Ялангуяа ханиад томууны улиралд ачааллаа дийлэхгүйд хүрч байгааг танилцуулав. Тиймээс Бельгийн Вант Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төслийн зээлийн хэлэлцээр”-ийн төслийг яаралтай шийдвэрлэж өгөхийг УИХ-ын гишүүдээс хүсэв. Мөн тэрээр аймгийн төвд 12 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. 0-6 насны хүүхдийн 65 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна. Цаашид долоон цэцэрлэг шинээр барьснаар хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах боломжтой. Улсын төсөв хүндэрсэн энэ үед Концессын гэрээгээр барих нь зохимжтой шийдэл болно хэмээн хэллээ.

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, аймгийн хэмжээнд тулгамдсан асуудал олон бий. Аймгийн бүсийн оношлогоо, эмчилгээний төвд өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийсэн ажил олон бий. Цаашид хийх ажил ч их байгаа гэдгийг онцлоод Бельгийн Вант Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төслийн зээлийн хэлэлцээр”-ийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар шийдвэрлээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулна хэмээн тайлбарлав.

УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Батцогт хэлэхдээ, Бельгийн Вант Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төслийн зээлийн хэлэлцээр”-ийн төслийг Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо дэмжвэл ирэх 07 дугаар сард багтаан батлах байх гэж найдаж байна. Концессын гэрээгээр сургууль цэцэрлэг барих хувийн компаниудаа та бүхэн олох шаардлагатай. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа цэцэрлэгийн барилгын ажлыг эрчимжүүлэх талаар аймгийн удирдлагууд хөөцөлдөх шаардлагатай гэв. Тэрээр хэлэлцүүлгийн үеэр аймгийн хэмжээнд зарлагдаж байгаа тендер болон Үенч сумын Соёлын төвийн барилгын талаар тодруулав.

Аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан хариулахдаа, Улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар 80 гаруй ажил хийхээр төлөвлөсөн. Тендерийн ажил 70 гаруй хувьтай байна. Үенч сумын соёлын төвийн тендерийг удахгүй зарлана. Мөст сумын цэцэрлэгийн барилгын ажил удахгүй эхэлнэ. Энэ зундаа багтаад ашиглалтад оруулна хэмээгээд Сангийн яамнаас санхүүжилт ирүүлэхгүй байгаа тухай тайлбарлав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4014
0 эможи
keyboard_arrow_up