Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Клиникийн 2-р эмнэлэг жирийн ард иргэдэд үйлчлэх болно

2014 оны 6 сарын 09

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан Баянзүрх дүүрэг дэх эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн барилгын засвар, өргөтгөл шинэтгэлийн ажлын талаар өнөөдөр /2014.06.09/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

Төсөв хөрөнгө нь шийдэгдсэн Гуравдугаар төрөх эмнэлгийн шинэ барилгын ажил энэ оны 9,10 дугаар сард дуусч, ашиглалтад орно гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэллээ. Мөн улсын Хоёрдугаар эмнэлгийг дарга нарынх биш ард иргэдийн эмнэлэг болгохоор ажиллаж байгаа тухайгаа дуулгасан юм. Налайх дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилга хуучирч муудсан учир концессийн гэрээгээр тус эмнэлгийн барилгыг өргөтгөн засварлахаар болсныг ч мөн энэ үеэр дурдлаа. Түүнчлэн Улаанбаатар хотын хүн ам ихтэй Баянзүрх дүүргийн хувьд цэцэрлэгийн хүрэлцээ тун муу. Тиймээс гэрээр хүүхэд харах үйлчилгээг эхлүүлэх, энэ тухай хуулийг батлуулах асуудалд анхаарлаа хандуулан, ажлын хэсэгт орж ажиллаж байгааг хэлсэн юм. Нийслэлийн хэмжээнд эмзэг бүлгийн хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Баянзүрх дүүрэг дэх “Энэрэл” эмнэлэг нь ачааллаа даах больсон байна. Тиймээс тус эмнэлгийн барилгыг өргөтгөж, засах ажлыг хийхээр болжээ. Өнгөрсөн жил Баянзүрх дүүрэгт улсын төсвөөс 34 тэрбум, нийслэлийн төсвөөс 24,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэвлэлийн бага хурлын төгсгөлд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4158
0 эможи
keyboard_arrow_up