Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Хяналтын тухай хуулийн төслийг өргөн барилаа

2014 оны 6 сарын 11

УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр  УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, С.Дэмбэрэл нарын нэр бүхий гишүүд Хяналтын тухай хуулийн төслийг шинээр боловсруулснаа өргөн барилаа.

 

Хууль тогтоомжоор эрх олгосны дагуу төрийн байгууллага, албан тушаалтнаас иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавьж байгаа бүх төрлийн хяналтыг нэг стандартад оруулах, мэргэжлийн хяналтыг тодорхой шалгуурын дагуу цэгцэлж, шаардлагагүй хяналтыг зогсоох, хяналтыг үр дүнтэй болгох, эрсдэлд суурилсан хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор “Хяналтын тухай хууль”-ийн төслийг шинээр боловсруулсан тухайгаа хууль санаачлагчид онцлов.

Түүнчлэн эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Их Хурлаас 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 34 дүгээр тогтоолыг баталсан бөгөөд энэ тогтоолын хавсралтын 2.4-д “Төрийн байгууллагын хүнд суртлыг багасгах, тусгай зөвшөөрлийн тоог эрс цөөлөх чиглэлээр Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж, өргөн мэдүүлэх” чиглэл өгснийг хуулийн төслийг боловсруулахдаа баримталсан гэдгээ УИХ-ын даргад танилцуулав. Энэ хуулийн төслийг боловсруулах хүрээнд Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа бүх хуулийг шинжлэн үзэж, эдгээрээс 83 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэн холбогдох хуулийн төслүүдийг боловсруулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4276
0 эможи
keyboard_arrow_up