Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төслийг өргөн барилаа

2014 оны 6 сарын 12

Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг  Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдоржид өнөөдөр өргөн барив. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурал бүрэн эрхийн дагуу төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл, хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтыг батлах бөгөөд 2014-2016 онд нийт 22 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийг хувьчлах, өөрчлөн байгуулахаар тусгаад байна. “Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийн төсөлд тусгасан хувьчлах хуулийн этгээдүүдийн хувьд нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар 5 хуулийн этгээдийг, хаалттай уралдаант шалгаруулалтын аргаар 4 хуулийн этгээдийг, нээлттэй дуудлагын худалдаагаар 2 хуулийн этгээдийг, монголын хөрөнгийн биржээр 8 хуулийн этгээдийн хувьцааг худалдах замаар хувьчлахаар төсөлд тусгагдсан болно. “Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй зарим хөрөнгийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах тухай” Засгийн газрын 2014 оны 183 дугаар тогтоолгарч нийт 8 амралт, сувилалын газрын эд хөрөнгийг цогцолбороор нь, 25 барилгыг инженерийн байгууламж, эзэмшил газрын хамт нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлээд байна. Эд хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдахад Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн дуудлагын худалдаа явуулахдаа 30-аас доошгүй хоногийн өмнө нийтэд зарлан мэдээлдэг. Худалдах хөрөнгийн зарыг нийтэд заавал 30 хоногийн өмнө зарлах шаардагагүй гэж үзэж байгаа тул хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа хууль санаачлагч дурдлаа. Хуульд өөрчлөлт орсноор хугацаа алдалгүй төрийн өмчийг эзэнжүүлэх, ашиглалтыг сайжруулах, төсвийн дарамтыг багасгаж, төсвийн орлого бүрдүүлэлтэд зохих хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4372
0 эможи
keyboard_arrow_up