Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөлтэй холбоотой Хэн, Юу хэлэв?

2014 оны 6 сарын 13

УИХ-ын чуулганы хуралдаан 09.00 цагт зарлагдсан боловч ирц бүрдэхгүйгээс 10.30 цагаас  эхэллээ.

 

Өнөөдрийн хуралдаанаар өчигдөр хэлэлцэж амжаагүй 10 хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон бөгөөд УИХ-ын дарга З.Энхболд өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг баталсан юм. Эхний асуудал болох Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хууль санаачлагч  Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их  Хурлын гишүүн С.Баярцогт танилцуулж, хэлэлцүүлэг явагдаж байна.

Харин Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөлтэй холбоотой гишүүд ямар байр суурьтай байсныг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Монголын  гэр бүлийн хүмүүжлийг  яаж зохицуулж байгаа вэ?

Манай нийгмийн анхаарал татсан асуудлын нэг болох гэр бүлийн хүчирхийлэл түүнтэй холбоотойгоор гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болж байна. 2004 онд батлагдсан хууль мөн нэлээд сайн анх удаа хуультай болох алхам хийгдсэн билээ.  Харин харамсалтай нь процессын зарим зүйлүүдэд  дутагдалтай байсан. Энэ  бүх зүйлүүдийг шинэ хуулиар нөхөж заасан нь сайшаалтай тал болсон байна.

Урд өмнөх хуулиудад эрх хязгаарлах арга хэмжээ авна гэж заасан. Эрх хязгаарлах арга хэмжээнд юу орох вэ гэвэл хооронд нь уулзуулахгүй байх, тодорхой хугацаанд уулзуулахгүй байх, тусгай хамгаалалтын  байранд нэвтрүүлэх байх зэрэг төрлүүд бий. Харин түүнээс гарах үр нөлөө  ямар байгаа вэ? Өнөөдөр  хамгаалалтын байрыг төрийн бус байгууллагууд л хэрэгжүүлж байна. Сүүлийн үед цагдаагийн байгууллагуудын хажууд нэг цэг байгуулж эхлээд байгаа гэж байна. Яг энэ хууль батлагдсан гарснаар хэдэн газарт хамгаалалтын байр байгуулагдах вэ? Түүний төсөв зардал хэд байх вэ? Төсөвт сууж өгсөн уу?

Хуулийг  хэлэлцэх явцад эрүүл мэндийн яамнаас хэлэлцэх боломжгүй гэж  үзсэн байна. Яагаад дэмжихгүй гэсэн санал өгсөн бол, гэр бүлийн хүчирхийллийн улмаас 49 хүн амь насаа алдаж, олон гэр бүл сүйрч  байгаа ноцтой зүйлүүд гараад байна. Энэ талын асуудалд  Хууль зүйн байнгын хорооны дээр  ярьсан байгаа. Тодруулбал, гадаадын туршлагуудыг манайх судлан авч болно. Гэхдээ  монголын уламжлалт гэр бүлийн үнэт зүйлс, монголын  гэр бүлийн хүмүүжлийг  яаж зохицуулж байгаа вэ? Уялдаа холбоог яаж зохицуулж байна вэ?

Тэгэхээр аливаа асуудлыг нэг талд нь туйлшруулж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.  Мөн гэр бүлийн цуцлах асуудал дээр цуцлах нь зүйтэй гэж арай  туйлшруулж болохгүй.  Ихэнх  тохиолдолд гэр бүлийн хүчирхийллээс болж гэр бүлийг цуцлах  асуудал гараад байна. Энэ дээр  эвлэрүүлэн зуучлах асуудал явагдах уу гэдэг асуулт байна.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин: Эрүүл мэндийн яамыг шүүмжилж байгаа

Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийлэл, бие махбодын хүчирхийлэл гэсэн гурван гэмт хэргийн доторх үйлдвэл дээр тарчлах гэсэн  асуудлыг тусгаж өгсөн. Гэр бүлийн хүчирхийллийн хувьд аль нь гэмт хэргийн үйлдлээр, аль зөрчлийн үйлдлээр гарах вэ гэж асууж байсан. Гэмт хэргийн үйлдлийн хувьд удаан хугацаанд зовоох, тарчлах, хүчирхийлэх  явдал орно. Гэр бүлийн  хүчирхийлэл дотроо гэмт хэрэг болж орж ирээд бусад хуулиудад зөрчил гэдэг утгаараа орж ирж байгаа юм. 2004 оны хууль бол гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой арга хэмжээ авах байгууллагуудын уялдаа холбоогүй байснаас үр дүнд хүрэхгүй байсан. Тийм учир төрийн бус байгууллагууд, хуульчдын санал санаачилгын үндсэн дээр хуулийг шинэчилж байгаа.

Эрүүл мэндийн яамыг би бас шүүмжилж байгаа. Эрүүл мэндийн байгууллагууд энэ асуудалд хуулийн байгууллууд оролцон гэж буруу ойлгосон байна. Эрүүл мэндийн салбар дотор  ямар ажил явагдаж байгаагаа эрүүл мэндийн яам өөрөө мэдэхүй, ойлгоогүй байсан явдал гарсан байна. Иймд би салбар дотроо байгаа зөрчилтэй асуудлыг хараарай гэж хэлсэн байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Монголчууд бол гэр бүл төвтэй ард түмэн юм

Гэр бүлийн хүчирхийллийн хуулийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Сүүлийн гурван жилийн хугацааны хийсэн судалгаанаас харахад Монгол улсын хэмжээнд  гэр  бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг 1505 бүртгэгдсэнээс 49 хүн амь насаа алдсан, 80 хүн  гэмтсэн гэдгээс харахад энэ хуулийг батлах шаардлагатай гэж үзэж байна.

Гэхдээ  нэг зүйлийг бид байнга бодох ёстой. Өнөөдөр орчин үеийн гэр бүлийг гурван хувааж байна. Орчин үеийн гэр бүл, чөлөөт гэр бүл, ижил хүйстний гэр бүл хэлбэрүүд бий болсон.

Магадгүй баруун европт бол гэр бүлийн тухай ойлголт өөр байгаа юм. Монголчууд бол гэр бүл төвтэй ард түмэн юм. Энэ хууль батлагдсанаар улсын төсвөөс нэг ч төгрөг гарахгүй гэж хэлсэн байна.  Өнөөдөр монгол улс  76800 мянган гэр бүлтэй байгаа. Гэр бүл доторх гэр бүлийн хүчирхийллийн асуудал нэмэгдэж байгаа. Харин ийм цогц бодлогын хүрээнд илүү их зардал гараж ажиллах зайлшгүй шаардлага гарна. Өнөөдөр хамгаалах байр 6 байгаа бол энэ хууль батлагдсанаар  60 болох ёстой.  Нэг  цэгийн үйлчилгээ цөөхөн тоотой байгаа бол энэ хууль батлагдсанаар хороо баг болгонд байгуулах хүргэх ёстой юм. Ингэж байж бодлого үр дүнтэй болохоос байгаа нөөц бололцоондоо тохируулан энэ хуулийг хэрэгжүүлэх боломжгүй гэдгийг хууль зүйн яам анхаарах ёстой.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин: Төсөвт хүндрэл гаргахгүй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй гэж хараад байна

Хамтран амьдрах зохицуулалт бол  Монгол улсын хэд хэдэн хуулинд байгаа.  Сонирхлын зөрчил зэрэг хуулиудад байна. Хамтран амьдрахтай холбоотой гэрлэлтийн, эд хөрөнгө, үр хүүхдийн асуудлууд үүснэ. Нөгөөтээгүүр гэр бүлийн хүчирхийллийн асуудал үүснэ. Гэр бүлийн үнэт зүйлийн асуудал бол энэ хуулиар зохицуулагдахгүй юм. Энэ бол гэр бүлийн тухай хуулиар зохицуулагдана.  Энэ хууль бол тодорхой гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг зохицуулна гэсэн үг.

Бүх гэр бүлд үйлчилнэ гэж харж блохгүй. Мөн бид дотоодын бүх гэр бүлийн дотор ийм зөрчилтэй асуудал байгаа гэж бодохгүй байна. Ажлын  хэсэг, хууль зүйн яамнаас гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой гарах зардлуудыг гурван түвшинд гаргасан байгаа. Одоо байгаа орон тоонд зохицуулж хийх нь ямар байх уу, тодорхой  дунд хэмжээний зардлууд нэмэгдэх бол ямар хэмжээтэй байх уу, том зорилттой  ажил хийх арга хэмжээнд хэр хэмжээний зардал гарах уу гэдгийг  тооцоолсон.  Харин энэ тооцооны үр дүнд эхний үед эдийн засаг хүнд байгаа, засгийн газарт мөнгө байхгүй үед одоо байгаа нөөц  бололцооны хүрээнд ингэж хэрэгжүүлнэ гэж  тооцоолсон байгаа. Улсаас мөнгө өгье энэ асуудлыг ингэж хийх хэрэгтэй гэвэл энэ бол өөр асуудал юм. Төсөвт хүндрэл гаргахгүй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй гэж хараад байна.

ХАХНХ-н сайд С.Эрдэнэ: Зарчмын зөрүүтэй асуудал бий уу?

Гол зорилго хамраах хүрээг нэлээд анхааран үзэх ёстой. Зөвхөн гэр бүлийн хүрээнд асуудлыг зохицуулах бол үр дүн гарахгүй байна.

Нэгдүгээрт, хуучин манайд огт байгаагүй харилцаа бий болсон. Хүүхдийн асуудал чухал болж байгаа. Хүүхдийн үндсэн эрхийн асуудал харьяатын асуудал өргөн хүрээтэй байна. Олон улсын хүрээнд хүүхдийн эрхийн гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг яаж зохицуулах вэ гэдэг нь тулгамдаж байгаа юм.

Хоёрт, гэр бүлийн хүчирхийллийг эмэгтэйчүүд, хүүхдийн хүрээнд авч үзэхгүйгээр гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа ахмадуудын асуудлыг яаж авч үзэх вэ? Эд хөрөнгийг нь шилжүүлээд авчихдаг материалын болон сэтгэлзүйн дарамт үзүүлдэг явдал байна. Нуугдмал далд хэлбэрийн асуудалд яаж хандаж ажиллах вэ?

Хууль санаачлагчийн зүгээс манай яамтай хамтран ажиллах хэрэгтэй гэж үзэж байна. Цаашид шинэ гэр бүлийн хуулийг өргөн барина тэгвэл гэр бүлийн хүчирхийллийн хууль зүйл, заалт, зарчмын хувьд нийцэж байх ёстой. Зарчмын зөрүүтэй асуудал бий уу?

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин:

Амьдрал өөрөө хуулиас илүү баялаг учраас аль болох амьдралыг хамруулсан хуулийг хийх ёстой. Одоо гэр бүлийн хэв маяг өргөн болж байна. Олон улсын асуудлын хувьд олон улсын жишгээр монголын хууль монголын нутаг дэвсгэрт үйлчлэх ёстой. Харин олон улстай харилцан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хамтын үйл ажиллагаа явуулах гадаад консул, ямуудтай хамтран ажиллах ёстой.

УИХ-ын гишүүн А.Бакей: Гэр бүлийн хүчирхийлэл гарах шалтгааныг яг юу гэж тодорхойлсон вэ?

Нийгмийн анхдагч нэгж гэр бүлийн төлөвшил гэдэг бол  өөрөө сэтгэл эмзэглэмээр түвшинд байгаа. Иргэд маань гэр бүлийн  хүчирхийллээс болж амь насаа алдаж, сэтгэл санаа, эдийн засаг, эд хөрөнгийн хувьд  хохирол учирч байгаа.

Нийгмийн  шинжтэй том үзэгдлүүдэд бодиттой  дүн шинжилгээ хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэр тусгагдсан вэ. Шалтгааны хувьд хууль эрх зүйн орчинд байна уу, нийгмийн өөрчлөлттэй холбоотой уу, шилжилтийн процесстой холбоотой уу гэснийг асуумаар байна. Энэ тал дээр ямар дүгнэлт хийсэн вэ? Гэр бүлийн хүчирхийлэл гарах шалтгааныг яг юу гэж тодорхойлсон вэ? Мөн шашны зан үйл хүмүүжлийн ач холбогдол  харгалзаж үзсэн юм байна уу?

Хариулт УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Хулгай хийгээд, хулгай хийх буруу гэдэг номлол байхад хулгайгаа илрүүлэхгүй байхыг тулд ном уншуулж байна

Хүмүүстэй энгийн аргаар ойлголцдог. Аливаа зөрчил бэрхшээлийг энгийн аргаар шийдвэрлэдэг ч гэх юм уу ийм иргэний боловсролыг олгох агуулга арга зүй нь ямар түвшинд байна вэ гэдгийг бодох ёстой. Манай боловсролын тогтолцоо бол хийх ёстой нэг асуудлаа хийхгүй байна. Иргэддээ байгалийн шинжлэх ухааны тогтолцоог сайн олгодог. Математик,физик, хими гэх мэт. Тэгэхдээ нийгэмд хамтарч амьдардаг хүмүүст тулгарч байгаа асуудлыг шийддэг мэдлэг өгч байгаа байдал нь харин учир дутагдалтай. Иргэдийн нүдэнд хүчирхийлэл дадал болчихсон, хүчирхийллийн арга замаар бүхнийг шийдэж болно гэж итгэчихсэн. Ер бол шийдэх арга замуудын үр дүнтэй нь гэж боддог. Үүнд хандах хандлага соёл нь доод түвшинд байна. Энэ байдал дээр бид ажиллахын тулд яах вэ гэдэгт хүүхдийн эсрэг гэмт хэрэг гэдэг хууль гараад  ирэхээр нийгэмд ямар маргаан үүсээд байна вэ гэхээр хүүхдээ нэг алгадчихаад гэмт хэрэгтэн болно гэдэг шүүлт гараад ирж байгаа юм. Гэтэл өдөр тутамдаа хэн нэгэн насанд хүрсэн хүн хүүхдийг алгаддаг юм уу хүүхдэд ямар нэгэн байдлаар шийтгэл оноодог энэ зүйлийг нүдээрээ хараад дасаад ирчихсэн энэ хүүхэд том болохоороо буцаад би ийм орчинд байсан юм чинь би үүнийг хийх ёстой юм байна гэсэн ойлголттой болоод намайг ингэсэн юм чинь би бас ингэнэ гэсэн асуудал нь буцаад нийгмийн хүчирхийллийг гааруулах нэг хүчин болсон болов уу. Хоёрт нь бол яах аргагүй таны дурдсан нийгмийн өөрчлөлт. Амьдралын хэв маяг өөрчлөгдөж байна, бүх түвшиндээ энэ харилцаа ойлгомжгүй болсонтой холбоотой хамтран амьдрах хэв маяг гэх мэт өөрчлөлттэй холбоотой гэр бүл дотор байгаа ёс суртахуун, үнэ цэнэ өөрөө бас алдагдаж эхэлж байна. Нөгөөтээгүүр бас шашин нөлөөлж байна. Шашны үүрэг гэдэг бол нүглээс айх, буруу үйл хийхгүй байх гэдэг зүйл бол маш чухал зүйл. Гэтэл манай иргэд шашинд хамгийн чухал хандах зүйлээс хэлбэрдэл рүү их явчихлаа. Хулгай хийгээд, хулгай хийх буруу гэдэг номлол байхад хулгайгаа илрүүлэхгүй байхыг тулд ном уншуулж байна. Ил гарсан зүйлийг далдлах зорилгоор шашныг шүтдэг болоод байна.

Асуулт УИХ-ын гишүүн Г.Уянга:  Зөвхөн хуулийн аргаар тэдэнтэй тэмцэх үү

Ерөнхийдөө хуулийн төсөл амьдралд байгаа асуудал дээр тулгуурлаж бичсэн болохоор их бодитой хуулийн төсөл шиг харагдаж байна. Ерөнхийдөө энэ судалгааг харахад ямар нэгэн хэмжээгээр хүчирхийлэлд өртсөн Хүчирхийллийн эсрэг төвд хандсан хүмүүсийн судалгаа шиг харагдаж байна. Ерөнхийд нь нийт гэр бүлийн хэдэн хувьд нь ийм хүчирхийлэл байгаа юм бол. Энэ зүйл дээр тодорхой статистик судалгаа байна уу? Гэрлэлтийг шийдсэн байдлыг харвал гэрлэлт цуцалсан, баривчилсан, ямар нэг эрхийг нь хязгаарласан үзүүлэлтүүд байна. Эерэг үр дүнтэй ямар нэгэн шийдвэрлэлд байдаг болов уу?  Гуравт, хүүхэд асран хамгаалах төвүүд гэж байсан. Хүүхдийг хайрладаг энэрдэг зан маань сулраад байх шиг байна. Олон улсын SOS байгууллага  гэж Баянзүрх дүүрэгт байдаг юм байна. Бас  Баянзүрх дүүрэгт асран хамгаалах төвүүд байна. Ер нь өөр асран хамгаалах төвүүд хэр их байна. Хүчирхийлэгчтэй холбоотой ямар нэгэн арга хэмжээ авсан нь ховорхон харагдаж байна. Зөвхөн хуулийн аргаар тэдэнтэй тэмцэх үү? Эдгээр хүмүүс бүгд засаршгүй хүмүүс байдаг уу? Урьдчилсан энэ төслийг харахад нэг их тийм дорвитой зүйл харагдахгүй байна л даа. Боловсролын яамтай аль хэр ярилцаж  ямар дорвитой арга хэмжээ авсан бэ?

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин: Ил гаргасныхаа төлөө зарим нь шантраад болъё гээд нууж байна

Нарийн статистик тоог ажлын хэсгээс аваарай.  Хууль зүйн яам болон  гэр бүлийн асуудал болон гэр бүлд болж байгаа асуудлуудыг зохицуулахгүй тодорхой хэсгийг л зохицуулж байгаа юм. Гэр бүлийнх нь өөрийнх нь суурьтай холбоотой асуудлыг хүүхдийг багаас нь олгох төлөвшүүлэх ёстой. Тиймээс хүний дотоод боловсролтой холбоотой асуудлыг бид яаж иргэний боловсрол олгож албан ёсны боловсролд шингээх вэ гэдэг бодлого байгаа. Энэ чиглэлээр засгийн газрын бодлогод оролцсон. Иргэний боловсролын агуулгыг өөрчлөх талаар ярьж байгаа. Гишүүний асуусан бас нэг чухал асуудал нь бол гэр бүлийн хүчирхийлэл нь ахуйн хүрээнд байгаа юм аа. Гэр бүлийн хүчирхийллийн нэг онцлог нь гэр бүл өөрөө түрүүний хэлсэн нийгмээс тусгаарласан бидний хамгийн хайртай хүмүүс байдаг учраас нийгмээс тусгаарласан хана үүсгэдэг. Энэ хана нь нэг талдаа гэр бүлд үйлдэгдэж байгаа хүчирхийллийг олон нийт мэдэхээс салгаж эхэлдэг. Тийм учраас гэр бүлтэй холбоотой хүчирхийлэл олон нийтэд гарна гэдэг  их хэцүү. Нөгөө талаас гарахаар нийгэм өөрөө үүнийг их таагүй хүлээж авдаг. Эхнэр нь нэг юм нөхрөө дандаа цагдаад өгч байх юм ч гэх юм уу эсвэл энэ хүүхэд нь аав ээжийнхээ хийсэн юмыг тэгчихлээ гэдэг ч юм уу? Сөрөг байдлаар хүлээж авдаг учраас бас мэдээллээ гаргана гэдэг бол бас тодорхой айдас, шүүмжлэл, хаалт хэрмийг давна гэсэн үг. Хоёрт нь энэ мэдээллийг хүлээж авч байгаа хуулийн байгууллага, нийгмийн ажилтан энэ мэдээллийн нууцыг хадгалах, мэдээллийг зүй бусаар задруулахгүй байх, иргэний эсрэг буцаагаад ашиглахгүй байх гэдэг итгэлцэл өөрөө бүрдэх ёстой. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүсийн асуудлыг хүлээж авч байгаа хуулийн байгууллага өөрөө зүй бус харилцааг бий болгож байна. Уржигдархан twitter дээр бичигдсэн байсан. Үүнд бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэй гомдлоо бариад цагдаагийн байгууллагад очиход тэр иргэнийг хаалттай орчинд хүлээгээд авах биш харин ч хажуудаа дөрөв таван мөрдөн байцаагч суулгаж байгаад юу болсон бэ гэдгийг яриулаад ирэхээр гомдол гаргасныхаа төлөө дахиад шийтгүүлээд эхэлж байгаа юм. Хуулийн байгууллагад хандсаныхаа төлөө, асуудлаа шийдвэрлүүлэх гэж очсоныхоо төлөө нийгмээс тодорхой бүлгээс эсвэл албан хаагчдаас зохисгүй харьцааг хүлээж авч байгаа юм. Энэ байдлыг бид бас цогцоор шийдэх ёстой. Хүчирхийллийг гэр бүлийн орчинд биш, хүлээж авч байгаа аюулгүй байдал нууцлалыг нь тэнд үйлчилгээ үзүүлж байгаа албан хаагчдын зан харилцааг бид цогцоор нь өөрчлөх ёстой юм. Гурав дахь нь нийгмийн орчин зарим тохиолдолд энэ бэлгийн хүчирхийлэлд өртсөн энэ хохирогч нар нь өөрөө янхан юм биш үү гэж хүлээж авч болохгүй. Арчаагүй болоод л архичинтай суусан юм гэх ч юм уу нийгэм ингэж хүлээж авдгаа засахгүйгээр хүчирхийлэлтэй ухаалгаар тэмцэж чадахгүй. Үнэхээр түрүүний хаагдмал байдлаас болоод хүчирхийллийн статистик мэдээг шударгаар гаргаж чадахгүй байна. Хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүсийн хэдний хэдэн хувь нь ил гарч ирж байгаа юм. Ил гаргасныхаа төлөө зарим нь шантраад болъё гээд нууж байна.

Ажлын хэсэг:

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн албан ёсны статистик тоо бол 2013 онд 418 хүн  бүртгэгдсэн байна. Захиргааны хэргийн статистик тоо бага байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг далд үйлдэгдэж байгаатай холбоотой. Гэтэл хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандаж байгаа хохирогчдын тоо 5 дахин их байна. Иймээс хууль зүйн яамны хувьд нийслэл цагдаагийн байгууллагад тусгай нэгж байгуулсан. Гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх тусгай нэгж байгуулаад түүнийхээ дэргэд түр хамгаалах байрыг гурван сарын 18-нд нээсэн. Тэгэхэд 3 сарын хугацаанд 1436 дуудлага ирсэн. Тоо статистик судалгааг 2008 онд явуулсан ба 5 хүн тутмын нэг нь аливаа хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгаа гарсан. Мөн бид албадан болон сайн дурын сургалтыг зохион байгуулж байна.

 УИХ-ын гишүүн Г.Уянга: Хүчирхийлэгч нар бүгд засаршгүй хүмүүс байна уу? Энэ хууль батлагдах болж байгаа нь их сайн хэрэг юм. Анх удаа нийгмийн төр бүтцээрээ анхаарлаа хандуулж байгаа нь сайн. Шалтгаан нь ядууралтай бас холбоотой.

Хуулийн хатуу цээрлэл олгох гэхээсээ илүүтэй өөр бас арга хэмжээг авна. Тэдний нэг асуудал нь шалтгааныг тодорхойлох. Гэр бүлийн хүчирхийлэл үүсээд байгаа шалтгаанууд нь эдийн засгийн асуудал, боловсрол, архи гэх зэргүүд байна. Ний нуугүй хэлэхэд уураа хэрхэн барихыг заахгүй байна. Уураа барьж сураагүй учраас дахиад л уурладаг. Уураа барьж сурах аргад сурахаар л хүчирхийлэл хийхээ болино, архиа уухаа болихоор л хүчирхийлэл хийхээ болино. Энэ мэт аргууд дээр ажиллаад эхэлбэл хүчирхийлэл үйлдэх хүчин зүйл нь багасна. Буруу зүйлээс нь холдуулаад эхэлбэл нөгөө хүн нь гэр бүлдээ анхаарлаа хандуулж эхэлж байна. Төрийн бус байгууллага мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Тэр тусмаа энэ хэвлэлийнхэн

Нэгт 2004 онд батлагдсан урьдчилан сэргийлэх төвийн үр дүн ямар байна. Хоёрт, бодлогын хүрээнд гишүүдээс гарсан санал шийдвэрлэгдээгүй харагдаж байна. ажилгүйдлийг бууруулах зорилгоор гадаадад ажиллах хүчин явуулдаг. Энэ нь гэр бүл салалтыг өдөөдөг ийм асуудал байдаг.

Орон сууцын бодлого гэж байгаа. Cугалаа гэхээсээ илүү сонгон шалгаруулалтад гэр бүлийн асуудлыг түлхүү оруулж шийддэг байвал зүгээр юм шиг санагдаад байна.

Гэр бүлийн хүчирхийлэлд, салалтад хөндлөнгөөс ор

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4414
0 эможи
keyboard_arrow_up