Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг батлав

2014 оны 6 сарын 13

Өнөөдрийн чуулганы үдээс хойшхи  хуралдаанаар “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны ” хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл танилцуулав. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулттай гишүүд байсангүй. Ингээд тогтоолын төслийг батлах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналыг гишүүдийн 80,7 хувь нь дэмжсэнээр “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны” хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдав.

Үүний дараа Малын индексжүүлсэн даатгалын тухай  болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг дэмжив. Ингэснээр Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг батлах санал хураалтыг гишүүдийн олонх дэмжлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4438
0 эможи
keyboard_arrow_up