Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

З.Баянсэлэнгэ: Цагаан суваргын ордод төр хувь эзэмших ёстой гэв

2014 оны 6 сарын 17

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ хуралдааны талаарх мэдээллийг өглөө. Тус бүлэг нийт найман асуудлыг хэлэлцжээ.

Бүлгийн хурлаар хамгийн эхэнд “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” хуулийн төслийг хэлэлцээд төр хувь эзэмших ёстой гэдэгт саналаа нэгтгэсэн байна. Уг ордын хайгуулыг төсвийн мөнгөөр хийсэн учир төр тодорхой хэмжээний хувийг заавал эзэмших ёстой гэж тус бүлэг үзэж байгаа аж. Хэрвээ төр хувь эзэмшихгүй бол чухал орд нэг гэр бүлийн эзэмшилд очихоор байна гэж бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ хэллээ.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэлэлцэх эсэхийг энэ долоо хоногт Байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Уг хуулийг Засгийн газраас энэ сарын 9-ний өдөр өргөн барьсан билээ. Өмнө нь тус хуультай адил агуулгатай Эдийн Өршөөлийн тухай хуулийг Шударга ёс эвслийн бүлгийн гишүүд бусад гишүүдийн хамтаар өргөн барьсан. Гэтэл УИХ-ын гишүүдийн өргөн барьсан Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг хэлэлцээгүй мөртлөө Засгийн газраас өргөн барьсан хуулийг шуурхай хэлэлцээд явж байгаа нь буруу гэв. Цаашид ийм зүйл гарвал хэлэлцэх эсэхээс татгалзаад явна гэлээ.

Мөн тус бүлгээс улс орны макро эдийн засгийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг байгуулсан байна. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Цолмон ахалж ажиллах аж. Тус бүлэг макро эдийн засгийг тойрсон асуудлаар санаа шийдэл гаргаж эдийн засагт хувь нэмэр оруулахаар бэлтгэж байгаа гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4582
0 эможи
keyboard_arrow_up